АНУ-ын гэрэл зурагчин Сейж Сойер гэрийн тэжээвэр амьтад болон тэдний эздийн сонирхолтой зургуудыг 11 жилийн турш дурандаа буулгажээ. Тэрбээр эдгээр зургуудаа 2019 оны арваннэгдүгээр сард гаргасан “Амьтад”‘ номдоо багтаасан байна. Сейж Сойер зургуудаа 1979-1990 оны хооронд авсан бөгөөд бүгд хар цагаан хальсан дээр бууснаараа онцлог аж.
Сойер эдгээр зургийг авч байх явцдаа тэжээвэр амьтад болон тэдний эздийн хооронд сонирхолтой, маш нандин гэмээр харилцаа байдаг болохыг анзаарчээ.
Эх сурвалж: Insider.com