Saturday, November 23, 2024

“Ховдод гарсан тарваган тахлын тохиолдол уушгины хэлбэрийнх бөгөөд коронавирустэй төстэй, маш хурдан хүндэрдэг”

Date:

ЭМЯ-ны өнөөдрийн ээлжит мэдээллийн үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл Ховд аймагт гараад буй тарваган тахлын халдвар авсан иргэний биеийн байдлын талаар танилцуулга хийлээ. Тэрбээр “Ховд аймгийн төвд 27 настай эрэгтэй тарваган тахлын уушгины хэлбэр гэсэн оноштойгоор бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлэгдэж байгаа. Биеийн байдал нь маш хүнд байгаа бөгөөд ойрын хавьтал 60 гаруй хүн, хоёрдугаар хавьтал 400 гаруй хүнийг тогтоосон. Ховд аймгийн Жаргалант, Цэцэг суманд хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтоогоод байгаа” гэлээ.

Тарваган тахлын уушгины хэлбэр нь коронавирусийн халдвартай маш төстэй хүндэрдэг, хүндрэл ихтэй өвчин. Тиймээс ард иргэд тарвага агнахгүй байх, түүхий эд эрхтэнийг нь идэхгүй байхыг онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг тэрбээр мөн онцоллоо.

Тарваган тахал булчирхай, уушги, гэдэсний гэсэн гурван үндсэн хэлбэртэй. Эдгээр дотроосоо хамгийн их халдвар тараадаг, хүнд хурц хэлбэр нь уушгины тахал бөгөөд цэрээр халдвар маш хурдацтай тархдаг. Тийм учраас нэгдүгээр хавьтлын бүх хүнийг эмнэлэгт тусгаарлаж, антибиотик эмчилгээ хийх арга хэмжээ авч байгаа ажээ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...