The Rolling Stones хамтлаг Ерөнхийлөгч Дональд Трампыг өөрийн зохион байгуулж буй жагсаал, сонгуулийнхаа ажилд өөрсдийнх нь дууг зөвшөөрөлгүй ашигласан тул хууль ёсны арга хэмжээ авна хэмээжээ.
Тэд өнгөрсөн Ням гарагт хийсэн мэдэгдэлдээ Трампын энэ үйлдлийг зогсоохоор Хөгжмийн өмчийн эрхийн байгууллага BMI-тай хамтарч ажиллаж байгаагаа дурьдлаа.
Өмнө нь Доналд Трамп 2016 онд мөн сонгуулийн сурталчилгааны ажилдаа тус хамтлагийн 1969 оны хит болох “You Can’t Always Get What You Want” дууг ашиглаж байсан бөгөөд үүнд нь хамтлагийнхан дургүйцлээ илэрхийлж байсан билээ.