УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар бүрдсэн шинэ парламентын анхдугаар чуулган нээлтээ хийж байна. Яг одоо Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын ээлжит сонгуулийн дүнгийн талаар УИХ-ын чуулганд мэдээлэл хийж байна. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд 13 нам, дөрвөн эвслээс 606 нэр дэвшигч бүртгэгдсэний 121 нь бие даан нэр дэвшигч байсан бөгөөд тэднээс 76 нэр дэвшигч УИХ-ын гишүүнээр сонгогдсон гэдгийг мэдээллээ. Энэ жилийн УИХ-ын сонгуульд 2 сая 3 мянга гаруй сонгогчийн 73.6 хувь нь оролцсон нь ойрын жилүүдэд байгаагүй өндөр ирц байсныг мөн онцлов.
УИХ-ын анхдугаар чуулганд СЕХ-ны дарга мэдээлэл хийж байна
Date: