Friday, January 31, 2025

Монгол Улс цахим шилжилтийн хурдаар бүс  нутагтаа тэргүүлж байна

Date:

Монголчууд “E-Mongolia”-тай танилцаад таван жилийн нүүр үзэх гэж байна. Өнгөрсөн хугацаанд тус платформыг тасралтгүй хөгжүүлснээр өнгөрсөн оны дөрөвдүгээр сард 0.4 хувилбартаа шилжиж, дөрөвдэх шатны системийн шинэчлэлээ хийсэн. Энэ үеэр эрх мэдэл, төрийн үйлчилгээний төвлөрлийг задлахад “E-Mongolia” системийн гүйцэтгэх үүрэг их гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцолж байв.

Ийнхүү “E-Mongolia 4.0” хувилбар нь иргэдэд зээлийн лавлагаа авах, виза мэдүүлэх, бичиг баримт захиалах зэрэг хэрэгцээт мэдээллийг багцаар санал болгож, дуу хоолойгоор дамжуулж мэдээллээ хайх, чатботоор хүссэн мэдээллээ авах боломжийг бүрдүүлж, иргэд хоорондоо харилцах үндэсний чатыг үүсгэсэн. Мөн эмнэлэгт цаг авах, шинжилгээ, дүрс оношилгооны хариу, эмнэлэг, эмийн танилцуулга, жорын түүх харах зэрэг эрүүл мэндийн олон үйлчилгээг цахимжуулж, замын хураамж, жолоочийн торгууль, оношилгоо, даатгалын мэдээлэл, цаг агаар, үер усны аюул, угаар мэдрэгчийн дохио зэрэг мэдээлэл, сонордуулгыг иргэдэд өгдөг болоод байгаа юм.

“E-Mongolia” систем төрийн үйлчилгээг цахимжуулж, шуурхай, нээлттэй, хүртээмжтэй болгож иргэдийн мэдэх эрхийг хангахад онцгой үүрэг гүйцэтгэж буйг онцлох ёстой. Тухайлбал төрийн тусгай сангуудын мэдээллийг цахим шилжилтийн хүрээнд ил тод, шилэн болгосноор далд эдийн засаг ил болж эдийн засаг 43 их наядаас 69 их наядад хүрч, нийгэмд авлигыг үл тэвчих сэтгэл зүй бий болсон. Үндэсний баялгийн сангийн тухай хууль болон Үндэсний баялгийн сангийн мэдээлэл “E-Mongolia 4.0” системд холбогдсон.

Монгол Улсын Засгийн газар “Цахим үндэстэн” болох зорилт дэвшүүлж 2020 оны аравдугаар сард “E-Mongolia” нэгдсэн системийг нээж, төрийн 23 байгууллагын 181 үйлчилгээг анх нэвтрүүлж байсан уг систем нь 2024 оны жилийн эцсийн байдлаар:

• 1.95 сая хэрэглэгчтэй болж

• 87 Байгууллага, 1263 үйлчилгээтэй болж 65 сая удаагийн амжилттай үйлчилгээ үзүүлжээ. Лавлагаа, тодорхойлолт авах дундаж хугацаа 5 секундын үзүүлэлттэй байгаа юм байна.

2020-2024 онд Е-Mongolia системийг ашигласнаар Монгол Улсын иргэдийн хэмнэсэн зардал:

• Нийт төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах тээврийн хэрэгсэлд гаргах зардал 81 тэрбум төгрөг

• Иргэн төрийн үйлчилгээ авахдаа зарцуулж буй хугацаанаас үүдэлтэй зардал 1.22 тэрбум төгрөг

• Цаасан бичиг баримтын зардал 5.8 тэрбум төгрөг буюу нийт 1.3 их наяд төгрөг болсон байна.

Энэ бүхний үр дүнд Монгол Улсын “Цахим засаглалын хөгжлийн индекс” урагшилжээ. НҮБ-аас хоёр жил тутам шинэчлэн гаргадаг “Цахим засаглалын хөгжлийн индекс”-ээр Монгол Улс 2020 онд 193 орноос 92 дугаарт, 2022 онд 74 дүгээрт орж байсан бол 2024 оны 9 дүгээр сард шинэчлэгдсэн үзүүлэлтээр 46 дугаарт орж, өмнөх үзүүлэлтээс 28 байраар урагшилсан байна.

Мөн “Иргэдийн цахим оролцооны индекс”ээр 2024 оны байдлаар өмнөх оноос 20 байраар урагшилж, 193 орноос 37 дугаарт эрэмбэлэгдэж байна. Ингэснээрээ Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутагтаа цахим шилжилтийн хамгийн эрчимтэй өсөлтийг үзүүлж буй улс болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дуучин Б.Баярцэцэг: Андреа Бочеллитэй Монголынхоо тайзнаа хамтран дуулна

Тун удахгүй уран бүтээлийн тайлан тоглолтоо толилуулах гэж байгаа...

“Алтан төл”-ийн эзэд удахгүй тодорно

Монголын үндэсний олон нийтийн радио телевизийн "Таван эрдэнэ" нэвтрүүлэг, ХХААХҮЯ-тай хамтран...

Нийслэлчүүдийн хэрэгцээнд 10 мянган тн нөөцийн мах бэлтгэнэ

2025 оны хаврын улиралд нийслэлийн хүн амын хүнсний хэрэгцээнд...

“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эхлүүлнэ

Тариалангийн дэвшилтэт технологийг нэвтрүүлж, хөрс, уур амьсгалын онцлогт тохирсон...