Saturday, August 22, 2026

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Date:

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2 дүүрэг, 11 аймгийн 49 суманд, 95 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдээд байна.

Ой, хээрийн гал түймрийн аюулаас 49 гэр, 25 өвөлжөө, хашаа саравч, 8 автомашиныг авран хамгаалж, 3 айл өрхийн 8 иргэн, 3760 орчим малыг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд урьдчилсан байдлаар 583.830 га талбай өртсөн.

Өнөөдөр (2026.05.14) 11:00 цагийн байдлаар бүрэн унтраасан:

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Адарга III багийн “Адарга овооны ар” гэдэг газар энэ сарын 13-ны 10:35 цагт гарсан түймрийг 16:00 цагт цурамд оруулж, 14-ний 10:50 цагт бүрэн унтраалаа.

Цурамд оруулсан:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын “Бадрах” III багийн “Бор-Өндөр” гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 20:30 цагт гарсан хээрийн түймрийг 14-ний өдрийн 00:05 цагт цурамд оруулсан.

Унтраахаар:

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Жаргалант VI багийн “Бөөрийн хөндий” гэдэг газар тавдугаар сарын 13-ны өдрийн 10:40 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын байгууллага, Хил хамгаалах байгууллага, мэргэжлийн ангийн 183 хүн, 32 автомашинтайгаар ажиллаж байна.

Хэнтий аймгийн Биндэр сумын Баянгол III багийн ”Мянган модны ар” гэдэг газар өнөөдөр 08:50 цагт гарсан хээрийн түймрийг унтраахаар Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...