Thursday, November 19, 2026

Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудлийг чуулганы нэгдсэн хуралдааны эхэнд хэлэлцлээ. Уг хүсэлтийг хэлэлцсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 77.8 хувь нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн байна. Иймд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай болон Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасны дагуу Ухнаагийн Хүрэлсүхийг чөлөөлж, Монгол Улсын Ерөнхийлөгч шинээр сонгогдож тангараг өргөх хүртэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэхээр тогтжээ.

Үүрэгт ажлаа хугацаанаас нь өмнө өгөх тухай Ерөнхийлөгчийн хүсэлт, түүний шалтгаан, үндэслэлийн талаар Улсын Их Хурлын 30 гаруй гишүүн асуулт асууж, үг хэлсэн юм. Улсын Их Хурлын гишүүд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн бүрэн эрхийнхээ хугацаанд явуулсан үйл ажиллагааг өндрөөр үнэлж, олон улсын тавцанд улс орны болон Монгол Төрийн тэргүүний нэр хүндийг өндрөөр өргөснийг цохон дурдацгааж байлаа. Мөн улс төрийн өнөөгийн нөхцөл байдал, төрд итгэх итгэдийн итгэл суларсны шалтгаан, үр дагавар, Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайд байсан хүний угсарсан дэглэм, авилга, хээл хахуулийн хор хөнөөл зэрэг олон асуудлыг хөндөж байв. Монгол Улсын түүхэнд анх удаа Ерөнхийлөгчийн албан тушаалыг бүрэн эрхийн хугацаанаас өмнө өгч буй энэ үйл явдал цаашид төрийн өндөр албан тушаалтнуудад үлгэр дуурайлал болох ёстойг ч Улсын Их Хурлын гишүүд онцолж байсан юм.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Төрийн тэргүүн байх стандарт шаардлагыг У.Хүрэлсүх Монгол Улсад байтугай дэлхийд тогтоосон хэмээн өгүүлж, түүний ёс зүйн манлайлал улс төрчдад үлгэр жишээ болж буйг дурдав. Тэрбээр МАН-ын даргын хувьд Улсын Их Хурлын гишүүдийг сахилга, хариуцлагаа дээшлүүлж ажиллахыг зөвлөлөө.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлсний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэллээ. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа явуулсан бодлого, үйл ажиллагааныхаа талаар товч дурдаж, нэг Монгол нэг гэр бүл нэг ард түмэн гэдгээ гүнээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн, итгэлээ бэхэлж, эвээ зангидан ажиллахыг уриалав.

Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ. Ингэснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг Улсын Их Хурлын дарга хэрэгжүүлэх тухай хууль баталсанд тооцож, эцсийн найруулгыг сонсгов. Хуулийн эцсийн найруулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин, Х.Тэмүүжин, Ц.Даваасүрэн нар санал хэллээ. Гишүүдийн саналыг цаашид харгалзах шаардлага байгааг Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт тэмдэглэсэн юм. Тэрбээр хэлэлцүүлгийн төгсгөлд үг хэлж, Ерөнхийлөгч асан У.Хүрэлсүхэд баяр хүргэж, амжилт хүслээ.

Үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн У.Хүрэлсүх Монгол Төрийн сүлд, далбаанд хүндэтгэл үзүүлээд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимыг орхилоо.

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн тэргүүн рүү чиглэсэн...

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...