Thursday, November 21, 2024

Шадар сайд С.Амарсайхан Б.Билгүүний ажлыг хангалтгүй гэж үнэллээ

Date:

Шадар сайд С.Амарсайхан өөрийн харъяалалд байх Стандарт, хэмжил зүйн газарт очиж ажил байдалтай танилцав. Тус газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Б.Билгүүн гэх нөхөр 2017 оноос хойш тавын таван жил “түр хугацаагаар орогнон” ажиллаж байгаа билээ. Тиймээс мэргэжлийн бус, хууль бус “Түр дарга” Б.Билгүүн ажил байдлаа танилцуулсан юм.

Энэ үеэр Шадар сайд “Гурван сарын өмнө намайг Шадар сайдын ажилд томилогдоход л нэг ийм зөрүү буруу тоо, алдаатай мэдээ өгч байсан. Түүнд эд хогшил, төсвийн жаахан орлогоос өөр зүйл байгаагүй. Яг хэвээрээ. Ажил үнэхээр хангалтгүй байна. Аль эрт батлагдсан стандарт хэвээрээ байгааг харлаа. Аливаа стандартыг батлах нэг өөр, амьдрал дээр хэрэгжүүлэх нэг өөр. Та бүхэн нэг стандарт батлуулчихаад ажил хийсэн гэж харах юм. Үүнийг хангуулан ажиллах үүрэг нь та нарынх учраас хангалтгүй байна. Ажил байдлаа сайжруул” хэмээн “Түр дарга” Б.Билгүүнд тодорхой хугацаатай үүрэг өглөө. Уг нь томилогдохоосоо эхлээд хууль бус ажилласан түүнд хугацаа өгч цаг алдах хэрэггүй мэт. Төр албаа авахаа авч, өгдгөө өгдөг зангарагтай байх ёстой.

С.Амарсайханы хувьд цар тахлын дэгдэлттэй амаргүй үед Шадар сайдын алба хүлээн авсан ч ийнхүү өөрийн багцад хамаарах агентлагт очиж, ажил байдлаа урагшлуулах үүрэг өгөн, шүүмжилж байгаа нь төрийн ажил аль ч талаараа цалгардалгүй явж байгааг харуулсан явдал юм. Тэр тусмаа стандарт, хэмжил зүйн салбарынхан хууль бус даргаа удаа дараа шүүмжилж, салбарын ажил унаж байгааг эсэргүүцэж байгаа энэ үед нүдээ олсон зүйл гэлтэй.

“Түр дарга” Б.Билгүүний хууль бус үйлдлийн талаар цухас дурдахад л “хугацаа өгч цаг алдах хэрэггүй” гэдгийг та бүхэн ойлгох байх. Тухайлбал, 2016 онд Стандарт, хэмжилзүйн газрын Дэд даргын түр орлон гүйцэтгэгчээр томилогдож, 2017 онд даргын түр орлон гүйцэтгэгч болж, өнөөдөр таван жил түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа нь өөрөө хууль бус юм.

Б.Билгүүн томилогдсон цагаас хойш их засвар хийх, тоног төхөөрөмж худалдан авах нэг ч төгрөг төсөвт батлагдаагүй, Засгийн газраас бүх төрлийн засвар хийхийг хориглосон тогтоол, шийдвэрүүд гарчихаад байхад Төв байрны засварын зардалд 595 сая төгрөг зарцуулан тогтоол шийдвэр зөрчиж байсныг бид мэднэ. Ийнхүү Засгийн газрын тогтоол шийдвэр зөрчин тендер зарлахдаа ч танил тал татсан, авлигын шинжтэй баримт байгаа салбарынхан хэлж байсан.

Мөн Б.Билгүүн нь энэ мэт Засгийн газрын тогтоол шийдвэр зөрчихөөс гадна хууль бус томилгоо хийж байсныг ч дуулгаж байсан. Тодотговол Газрын тосны газарт хамт ажиллаж асан О.Оюунтуяа, тус агентлагийн Хяналт,шинжилгээний газрын дарга Б.Ууганбаярын найз Б.Эрхүү нарыг хоёр жил гаруй хууль бусаар авч ажиллуулан, татвар төлөгчдийн олон арван сая төгрөгийг үргүй зарцуулж байсныг Төрийн албаны зөвлөлөөс шалгаж тогтоосон учраас хууль бус томилгоог хүчингүй болгож байв. Энэ мэт дурдаад байвал Б.Билгүүнийг маргааш биш, өнөөдөр ч биш, бүр өчигдөр төрийн хариуцлагтай албанаас буулгах байлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...