Sunday, September 7, 2025

Үндэсний бөхийн холбооныхон Ерөнхийлөгч Х.Баттулгад ханджээ

Date:

Монголын Үндэсний бөхийн холбооны Цэцдийн зөвлөлийн хурал буюу Бага хурал 2021 оны тавдугаар сарын 15-ны өдөр болжээ. Уг хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан 2019 оны наадмын асуудлаар, тодруулбал зарим бөхийн цолны асуудлыг шийдвэрлүүлэх талаар албан бичиг хүргүүлэхээр болжээ. Уг албан бичигт,

“Удахгүй болох Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойн баяр наадмын өмнө МҮБХ-ноос допингтой холбоотой асуудлуудыг цэгцлэн, маргаан будлиангүй наадмыг зохион байгуулахыг эрмэлзэн ажиллаж байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос 2019 оны 10-р сарын 24-ний өдөр гаргасан 08 тоот тогтоолоороо “…2019 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Э.Оюунболдын цолыг хураах, түүнд өвдөг шороодсон улсын аварга Н.Батсуурьт даян аварга, улсын харцага Д.Анарт заан, улсын начин Б.Цэдэнсодномд харцага, аймгийн арслан Н.Мустафад (тухайн үеийн цолоор) начин цол олгох санал гарган Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих…” саналыг танд 2019 оны 10-р сард хүргүүлсэн байна. Энэ асуудлаар бөх сонирхогчид, бөхчүүдийн дунд талцал хуваагдал гарч сүүлийн 3 жил гаруй хугацаанд үргэлжилсээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч “…Үндсэн хуулийн гучдугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн…”.

Мөн та нийгэмд шударга ёсыг тогтоон ажиллах зорилготойгоо удаа дараа илэрхийлдгийн хувьд допингийн дээрх асуудлыг шударгаар шийдэж, бүрэн эрхийнхээ хүрээнд бөхчүүдийн цолыг даруй шийдвэрлэж өгнө үү. Таныг хүндэтгэсэн, Тэргүүний үүргийг түр гүйцэтгэгч Ц.Магалжав” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Дуурьсахуйн гүн ухаантан

Тал нутгийн сэрүүн шөнө тэргэл саран дор хүлэг морин...

Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзварыг танилцуулж байна

Нийслэлийн авто замын 11 уулзварт баруун гар тийш эргэх...

Тээврийн хэрэгслүүдийн дуу чимээний түвшинг хэмжжээ

Нийслэлийн нутаг дэвсгэрт шөнө, оройн цагаар мотоцикл болон том...

Монгол, Казахстаны парламент хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулав

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид Бүгд найрамдах Казахстан улсад...