Wednesday, November 11, 2026

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” давхардсан зардлыг бууруулна

Date:

Төрийн өмчит компаниудыг илүү үр ашигтай, хэмнэлттэй ажиллуулах шинэчлэл үргэлжилж байна. Энэ хүрээнд “Чингис хаан баялгийн сан” нэгдэл харьяа 42 компанийг 28 болгон цөөлсөн.

Дараагийн алхам нь компани бүр тус тусдаа гүйцэтгэдэг хууль, санхүү, хүний нөөц, мэдээллийн технологи зэрэг дэмжих чиг үүргийн ажлуудыг “Дундын үйлчилгээний төв”-өөр дамжуулан нэгдсэн байдлаар гүйцэтгэх тогтолцоонд шилжих юм.

Ингэснээр, Нэг ажлыг олон газар давхар хийхгүй, Давхардсан зардлыг бууруулна, Хүн хүч, хөрөнгө нөөцийг үр ашигтай ашиглана, Компаниуд үндсэн үйл ажиллагаандаа төвлөрнө.

Шинэ тогтолцоог зардал, үр ашгийн тооцоонд үндэслэн үе шаттай нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Төрийн өмчийн үр ашгийг нэмэгдүүлж, үндэсний баялгаас иргэдэд хүртэх өгөөжийг өсгөнө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталлаа

“Шинэ цагийн малчин” аяныг үндэсний хэмжээнд өрнүүлэх арга хэмжээний...

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” эрсдэлийн удирдлагын сайн туршлага түгээн дэлгэрүүлж байна

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нь Нэгдлийн хэмжээнд...

“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ

“Оюу Толгой” компани, “Рио Тинто” группээс Монгол Улсын Засгийн...