“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК нь Нэгдлийн хэмжээнд ISO 31000:2018 олон улсын стандартыг 2026–2028 онд үе шаттайгаар нэвтрүүлж буй ажлын хүрээнд эрсдэлийн удирдлагын туршлага солилцох уулзалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т зохион байгууллаа.
Уулзалтад “Чингис хаан баялгийн сан нэгдэл”, “Эрдэнэт” үйлдвэр, “Багануур” компани, Газрын тос боловсруулах үйлдвэрийн эрсдэлийн удирдлага хариуцсан ажилтнууд оролцож, засаглал, хэрэгжилтийн сайн туршлага, цахим системийн шийдэл, салбарын онцлог кейсүүдийн талаар ярилцлаа.
ISO 31000:2018 стандартын хэрэгжилтийг сайжруулах, нийцлийн үнэлгээ болон хөндлөнгийн аудитад бэлтгэх арга туршлагаа хуваалцаж, нэгдлийн хэмжээнд хэрэгжүүлэх жишиг аргачлалыг боловсронгуй болгох чиглэлээр санал солилцлоо.
Энэхүү хамтын ажиллагаа нь нэгдлийн компаниудад эрсдэлийн удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, шилдэг туршлагыг түгээн нэвтрүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.

