Thursday, October 1, 2026

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 9 дэх даваагаа авлаа

Date:

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн нацү башё Токио хотноо үргэлжилж байна. Башёгийн ес дэх өдөр озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ сэкивакэ Такаясүгээр ээлжит даваагаа авч, тэмцээнийг ганцаар хошуучилсан хэвээр байна. Түүний араас долоон даваа, хоёр унаатай таван бөх нэхэж байгаа юм.

Бусад монгол сүмочдын хувьд Кирибаяма Б.Лхагвасүрэн өнөөдөр өвдөг шородсоноор хоёр даваа, долоон унаатай болов. Харин Хоошорюү С.Бямбасүрэн озэки Шодайг өвдөг шороодуулж, дөрвөн даваа, таван унаатай болоод байна.

Ичиножо А.Ичинноров өнөөдөр учраагаа давж, долоон даваа, хоёр унаатай болсноор 50 хувийн амжилтаа үзүүлэх босгон дээр ирээд байна. Тамаваши Б.Мөнх-Оргил, Чиёошома Г.Мөнхсайхан нар өнөөдөр өвдөг шороодсоноор хоёулаа таван даваа, дөрвөн унаатай болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...