“Лозанн-2020” залуучуудын олимпын наадамд 6 тамирчин оролцоно

0
154

Залуучуудын өвлийн олимпийн III наадам Швейцар улсын Лозанн хотноо 2020 оны нэгдүгээр сарын 09-22-ны өдрүүдэд 16 спортын төрлөөр зохион байгуулагдана. Тус наадамд дэлхийн 70 гаруй орны 1800 гаруй тамирчид хурд хүч, авхаалж самбаа, оюун ухаанаа сорин өрсөлдөхөөс, Монгол Улсаас гүйлтийн цана, биатлонын төрлөөр нийт 6 тамирчин эрхээ аван оролцох болсон билээ. Энэ нь залуучуудын өвлийн олимпын наадмын түүхэнд Монгол Улсаас хамгийн олон баг тамирчдын бүрэлдэхүүнтэй оролцох, онцлох явдал юм. Өнөөдөр “Лозанн – 2020” Залуучуудын олимпийн наадамд оролцох, Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлэх ёслол Монголын үндэсний олимпын хорооны хурлын танхимд зохион байгуулагдав. Ёслолд МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг нар оролцож, баг тамирчдад амжилт хүсчээ. “Лозанн – 2020” Монголын баг тамирчдын ахлагчаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Т.Амаржаргал ажиллах бөгөөд, Монголын багийн тугчаар гүйлтийн цанын тамирчин О.Золбаяр сонгогдсон бол, тамирчдын тангаргыг гүйлтийн цанын тамирчин Д.Урангоо өргөв. Монголын биатлоны баг тамирчид одоогоор Итали улсад бэлтгэл сургуулилтаа базааж буй бөгөөд, Итали улсаас Швейцарын Лозанн хотноо шууд хүрэлцэн очиж тэмцээндээ оролцох юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу