Saturday, April 18, 2026

Монгол Улс мөсөн цирктэй 4 дэх орон боллоо

Date:

Эх үрсийн баярын өдөр Степпе Арена компанийн дэмжлэгээр мэргэжлийн циркчид бяцхан хүүхдүүддээ нэгэн онцгой бэлэг барилаа. Мөрөөдөл биелэх Мөсөн өргөөд Монголын циркчдийн мөсөн дээрх анхны тоглолт хоёр удаа тоглогдов. Ингэснээр Монгол Улс мөсөн цирктэй болж байна, циркийн хөгжлийн шинэ үе эхэллээ хэмээн мэргэжлийн циркчид бахархан ярьж  байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар Монголын анхны мөсөн циркийн тоглолтыг нээж үг хэлэв. Тэрбээр “Урлаг, Cпорт, гоо зүйн шинэ дэвжээг бүтээж байгаа, “Мөсөн цирк” тоглох мөрөөдлийг биелүүлсэн “Мөсөн өргөө”-г цогцлоогч хамт олон – Степпе Аренагийнхандаа давхар талархал илэрхийлж, нийт хүүхдүүдийнхээ нэрийн өмнөөс болон хувиасаа ажлын өндөр амжилт хүсье. Мөсөн цирк манай улсад анх зохион байгуулагдаж байгаа гэдэг утгаараа манай урлаг, спортын хувьд түүхэн үйл явдал болж байна. Өнөөдөр энэхүү мөсөн өргөөнд дэлхийд алдартай хоккейчин, уран гулгагч болох мөрөөдөлтэй алдрай бяцхан дүү нар маань, аав ээжийнхээ хамтаар хүрэлцэн ирсэн байна. Мөрөөдөл бол хязгааргүй, бас гэгээлэг. Хэн мөрөөдлийнхөө төлөө хичээн хөдөлмөрлөж, өөрийгөө дайчилж чадна, тэр хүн мөрөөдлөө биелүүлдэг. Манай циркчдийн хувьд мөсөн цирк тоглоно гэдэг ч бас мөрөөдөл байсан гэдэгт эргэлзэхгүй байна. Мөсөн дээр цирк тоглоно гэдэг циркчдээс маань нөр их хөдөлмөр, хичээнгүй зүтгэл, төвлөрөл, ур чадвар шаардсан, амаргүй ажил байсан нь тодорхой. Энэ мөсөн дэвжээнээс, энэ мөсөн театраас, энэ мөсөн циркээс Монголын маргаашийг дэлхийд таниулах, эх орныхоо суу алдрыг ертөнцөд дуурсгах, дэлхийн дэвжээнд өрсөлдөх их мастерууд  төрөн гарна гэдэгт бид итгэж байна. 

Мөсөн циркийн ерөнхий найруулагч Ю.Гэрэлбаатар “Дэлхий дээр мөсөн цирк тоглодог 3 улс байдаг. Манай улс ийнхүү мөсөн цирк тоглодог 4 дэх улс боллоо. Энэ удаа бид богино хугацаанд чадах чинээгээр бэлтгэж, сургуулилж хүүхэд багачууддаа бэлэг барилаа.  Цаашид тогтмол дасгал сургуулилт хийж, олон төрөл жанрын үзүүлбэр бэлтгэхээр төлөвлөж байна. Мөсөн циркийн анхны тоглолтод уран нугаралт, олсон дээр явах тэнцвэрийн үзүүлбэр, жонглёр, агаарын цагариг, дээсээр наадагчид, агаарын нисэлт зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд багтжээ.

Ерөнхий найруулагчаар бүжиг, циркийн мэргэжлийн сургуулийн циркийн тэнхимийн эрхлэгч, найруулагч Ю.Гэрэлбаатар ажилласан бол Монголын Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, Монгол Улсын Консерваторийн циркийн мэргэжлийн сургуулийн уран бүтээлчид бүтээлээ толилуулах юм байна.

“Монголын циркчдийн нэгдсэн холбоо” ТББ-ын циркчид “Монголын уран нугараачид дэлхийн 150 гаруй орноос чадвар чансаагаараа гуравдугаар байрт бичигддэг. Гэвч циркчид, уран нугараачид маань бэлтгэл сургуулилт хийх, ард түмэндээ уран бүтээлээ туурвих  боломж нөхцөл байдаггүй. Харин “Мөсөн өргөө”-тэй болсон нь гадны орнуудад маш цөөхөн тоглогддог мөсөн циркийн үзүүлбэрийг иргэдэд үзүүлэх боломж бүрдсэн юм. Ер нь циркийн үзүүлбэр нь зардал өндөр, үзүүлбэр гүйцэтгэгчээс ур чадвар шаардагддаг тул цөөхөн тоглогддог. Гэсэн ч бид ард иргэддээ мөсөн циркийн тоглолтыг толилууллаа. Энэ тоглолтоос манай улсын уран бүтээлчдийн ур чадвар, техник технологи, найруулга ямар түвшинд байгааг нүдээр харах боломжтой бөгөөд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр толилуулж байгаадаа баяртай байна. Энэ тоглолтыг хийх боломжийг олгож, бүх талаар дэмжсэн Степпе Аренагийн удирдлагуудад талархаж байна” гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Тариаланч иргэн, аж ахуйн нэгжүүдэд 6984 мянган литр дизель түлш олгожээ

Хаврын тариалалтыг хэвийн явуулах зорилгоор тариалалтын шатахууныг 3400 төгрөгөөр...

ЖДҮХС-гийн зээлийн хугацааг 7 жил болгож сунгаснаар аж ахуйн нэгжүүд мөнгөн урсгалаа хэмнэж, ажлын байр нэмэгдэнэ

Засгийн газрын хуралдаанаас жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд олгох хөнгөлөлттэй...

2025 оны ургацаас 977 тариаланчдад 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгожээ

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 25 дугаар тогтоолоор...

Дорнод аймагт бүртгэгдсэн 2 хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд өнөөдөр (2026.04.18) 16:00 цагийн байдлаар Дорнод аймагт...