Wednesday, May 20, 2026

Улсын хэмжээнд 12,559 ээж Алдарт эхийн одонгоо гардаж авлаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.

Холбогдох хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.

Энэ жил Алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
  • Нийслэлийн есөн дүүргээс нийт 5,429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349, II зэргийн одонгоор 5,080 ээж;
  • 21 аймгаас нийт 7,056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560, II зэргийн одонгоор 6,496 ээж;
  • Гадаадад оршин суугаа 74 ээж, үүнээс I зэргийн одонгоор гурав, II зэргийн одонгоор 71 ээжийг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх монгол хүн эх хүнийг сэтгэлийн гүн, зүрхнийхээ угаас хайрлаж, амьд бурхан хэмээн дээдлэн шүтдэгийг онцолж, одонгоо гардан авсан  болон бүх ээжид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэлээ.

“Алдарт эхийн одон бол эх хүний дундаршгүй хайр, алдар хүндийн илэрхийлэл. Ээжийн минь энгэрт гялалзаж байсан, ээжүүдийн энгэрт гялалзаж байгаа энэ эрхэм хүндэт одонг хамгийн хүндтэй шагнал гэж боддог” гэдгээ онцоллоо.

Мөн төрөөс “Хүүхдийн мөнгө” олгож буй нь нийгмийн халамж бус, харин хүн амаа өсгөх, эх үрсээ дэмжих төрийн бодлого гэж үздэгээ илэрхийлж, хүн ам өсөхийн хэрээр улс хөгжин дэвжинэ гэдгийг тэмдэглэв. Монгол Улсын Ерөнхийлөгч алдарт ээжүүдийн гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсдөд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.

Энэ жил Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн одонг нийт 12,559 ээж хүртсэн нь өмнөх онтой харьцуулахад 13,7 хувиар өсжээ. Алдарт эхчүүдийн олонх нь 35-38 настай байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Путины айлчлалын үеэр “Сибирийн хүч” төслийг хөндөн ярилцана

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-д албан ёсны айлчлал хийж...

ОХУ-ын Ерөнхийлөгч БНХАУ-д айлчилж байна

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп БНХАУ-д айлчлал хийгээд буцсанаас ердөө...

Удирдах албан тушаалтан Н.Ш… иргэдийн нэр дээр зээл гаргаж, 520 сая төгрөг завшжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 5...

Нөөцийн махыг маргааш сүлжээ дэлгүүрүүдийн 85 салбараар худалдаалж эхэлнэ

ХХААХҮЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран нөөцийн махны...