Коронавируст халдварын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хээрийн эмнэлгийг ашиглах бэлтгэлийг хангаж байна. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал нар УОК-ийн Шуурхай штабын төлөвлөлтийн багийнхантай хамтран коронавируст халдварын үед хээрийн эмнэлэг дэлгэн ажиллуулах бэлтгэлтэй танилцжээ.
Энэхүү хээрийн эмнэлэг нь аливаа өвчин эмгэгийн үед 30-50 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой, мэс засал, эрчимт эмчилгээ, дүрс оношилгооны хэсгүүдээс бүрдсэн, ханын хүчилтөрөгчийн хангамж, ариутгал халдваргүйтгэлийн хэсэг, агааржуулалтын систем, цэвэр бохир усны хангамжийг бүрэн шийдвэрлэсэн эмнэлэг юм.
Коронавирусийн халдварын үед хээрийн эмнэлэг ашиглах бэлтгэлийг хангаж байна
Date: