Sunday, November 24, 2024

Бодлого зангидсан боомтын төмөр замууд

Date:

Монгол Улсын экспортод чухал нөлөөтэй хоёр төмөр замыг өнгөрсөн гурван жилийн хугацаанд монголчууд өөрсдөө барьж байгуулсан нь Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын онцлох бүтээн байгуулалт яах аргагүй мөн. Одоо Гашуунсухайт, Хангийн төмөр замыг Хятадын төмөр замын сүлжээнд холбох ажил үлдсэн.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын БНХАУ-тай холбосон ганцхан төмөр замын боомт байгаа нь Замын-Үүд. Өмнөд хөршийн хилтэй холбогдсон төмөр замын ганц боомтынхоо хүчин чадлыг сайжруулж, ачаа тээвэрлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр хоёр тал байнга хамтарч ажиллаж байгаа. Замын-Үүд дээр нэмээд гурван боомтыг холбохоор БНХАУ-ын талтай тохиролцож, 1955 оны хэлэлцээрт энэ талаар нэмж тусгасан. Гашуунсухайтыг Хятадын Ганц мод боомттой, Бичигтийг Зүүн хатавч боомтой, Шивээхүрэнг Сэхэ боомтой холбохыг хоёр талын дипломат шугамаар байгуулсан баримт бичгүүдэд бүрэн тусгасан боловч ажил нь бүтээн байгуулалт нь гацаад байсныг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Боомтын сэргэлийн хүрээнд амжилттай урагшлуулж чадсан юм.

Гашуунсухайтыг Ганц модтой холбох төмөр замыг улсын хил хүртэл барьсан ч холболтын цэг хол зөрүүтэй болчихсон. Тиймээс хоёр улсын төмөр замын холболтыг хийхийн тулд маш том гүүрэн байгууламж барина. Эл бүтээн байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын айлчлалын үр дүнд нэлээд нааштайгаар шийдсэн. Зураг төслийг нь дуусгаж, санхүүжилт шийдэгдэнэ, энэ хавраас бүтээн байгуулалтыг эхлүүлж, арванхоёрдугаар сард ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Ингэснээр 2025 оноос Гашуунсухайт боомтоор шууд төмөр замын тээвэрлэлт хийж, хилээр гаргахаар төлөвлөж байгаа юм.

Хоёрт, Шивээхүрэн буюу Монгол Улсын баруун бүсийн төмөр замын урд боомт дээр нарийн төмөр замын терминалыг барьж байна. Бүтээн байгуулалтыг 2022 оны зургадугаар сард эхлүүлсэн. Үүнтэй зэрэгцээд Хятадын тал Сэхэ боомтоо Хятадын төмөр замынхаа сүлжээнд холбох 5.6 км төмөр замынхаа ТЭЗҮ, зураг төслөө Хөгжил шинэтгэлийн хороондоо явуулжээ. Гүйцэтгэгчээ сонгочихвол 2024 онд багтаад Сэхэ боомт Хятадын гол төмөр замынхаа сүлжээнд холбогдоно. Хэрвээ энэ төмөр замын холболт хийгдвэл энэ жил Хятад улстай холбогдох төмөр замын хоёр дахь боомт болж нээгдэх магадлал өндөр байгаа.

Гуравт, Бичигт-Зүүн хатавч боомтын хувьд Монгол талын бүтээн байгуулалт хийх аж ахуйн нэгж шалгарсан. 2022 онд авто замын бүтээн байгуулалтаа эхлүүлсэн, энэ хавраас төмөр замын бүтээн байгуулалт эхэлнэ. Мөн хоёр талаас хил холболтын цэгээ тохирох ажлыг эхлүүлсэн байна.

Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар Хангиас Мандал боомт хүртэл 227 км төмөр зам барьсан. Хятадын талаас өмнө нь тохирсон буюу дээр дурдсан гурван төмөр замын холболтыг хийсний дараа Хангийг шийднэ гэсэн байр суурьтай байсан. Харин Ерөнхий сайд болон Засгийн газрын түвшинд олон удаагийн хүсэлт тавьсны үндсэн дээр гурван төмөр замыг гурвууланг нь хүлээлгүйгээр аль нэгийнх нь хил холболтын ажил эхэлбэл Хангийн асуудлыг ярьж болно гэсэн хэлцэлд хүрээд байгаа юм. Тухайлбал, Гашуунсухайтыг Ганц модны боомтой холбох ажил эхэлбэл нэмээд Хангийг Мандалтай холбох асуудал шийдэгдээд явна. Ингэснээр Хятад улстай төмөр замаар холбогдсон дөрвөн боомттой болно. Экспортын дөрвөн гарц, эдийн засгийг тэтгэх дөрвөн эх үүсвэртэй болно гэсэн үг юм.

Боомт гэдэг нэг тал нь дан ганцаар бие даан шийдээд, бариад явдаг асуудал огт биш. Хоёр улсын Засгийн газар хоорондоо тохирч байж бүтээн байгуулалт. Аль нэгнийх нь худалдааны ашиг сонирхол, бүс нутгийн, аж ахуйн нэгжүүдийн ашиг сонирхлыг дан ганц харгалзахгүй. Маш олон хүчин зүйлийн дундаас хил холболтын төмөр замын тохироо хийгдэнэ. Тиймээс үүнд цаг хугацаа нэлээд ордог. Энэ тал дээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар өнгөрсөн гурван жилийн хугацаанд бодит ахиц, амжилттай ажиллаж байгаа гэдгийг дурдах ёстой. Засгийн газраас хэрэгжүүлж буй Шинэ сэргэлтийн бодлогын тэргүүлэх чиглэл Боомтын сэргэлтийн гол бодлого нь төмөр замын бүтээн байгуулалт, хил холболтын асуудал.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн 2022 оны хоёрдугаар сард Бээжингийн өвлийн олимпийн үеэр БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын хүрээнд 10 гаруй жил гацаанд орсон Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын цэгийг харилцан тохиролцсон. Монгол Улсын Засгийн газрын тэргүүний 2023 оны зургадугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын хоёр талын хариуцах бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан эхлүүлж, 2024 онд ашиглалтад оруулах зорилт дэвшүүлэхээр харилцан тохиролцсон юм.

2022.02.04 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бээжингийн өвлийн олимпийн нээлтэд оролцож, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзаж, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчянтай албан ёсны уулзалт хийв.
2023.06.28 Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ “Чайна энержи’ группийн удирдлагуудтай уулзалт хийж, олон жил яригдсан бүтээн байгуулалтын төслийн талаар санал солилцож, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэхээр нэгдсэн байр суурьт хүрсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...