Saturday, August 22, 2026

Хоошорюү С.Бямбасүрэн бэртлийн улмаас башёг орхилоо

Date:

Мэргэжлийн сүмогийн долдугаар сарын тэмцээн Нагоя башёгийн тав дахь өдөр буюу пүрэв гарагийн барилдаанд ёкозүна Хоошорюү С.Бямбасүрэн барилдалгүй өнжиж, улмаар башёг орхилоо. Түүний зүүн хөлийн эрхий хуруу нь гэмтсэн бөгөөд яс нь хугарсан байх магадлалтай, бүрэн эдгэрэхэд нэг сарын хугацаа шаардлагатай гэж эмч нар үзжээ. Хоошорюү энэ сарын башёгийн гурав дахь өдөр Аонишикитэй барилдахдаа хөлийн эрхий хурууныхаа бэртлийг сэдрээсэн юм байна.

Өнгөрсөн нэгдүгээр сарын башёд түрүүлэн ёкозүна цол хүртсэн Хоошорюү С.Бямбасүрэн ийн башёг өнжихөөр болсон нь мэргэжлийн сүмогийн башё жилд зургаан удаа зохиогддог болсон 1958 оноос хойш ёкозүна цол хүртсэн бөх эхний гурван тэмцээний хоёрт нь оролцолгүй өнжсөн гурав дахь тохиолдол аж. Хоошорюү тохиондоо гэмтэл авсан тул гуравдугаар сарын башёг 5:5 амжилттайгаар дундаас нь орхисон юм.

“Түүний хөлийн хурууны яс цуурсан байх магадлалтай. Хүрэхэд маш их өвдөж байна гэж хэлсэн. Тиймээс түүнийг ятгаж башёг орхих шийдвэрт хүрсэн. Цаашид ёкозүнаг бэртлээ төгс эмчлээд сайн барилдаасай гэж бодож байна” гэж Тацүнами ояката ярьжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...