Saturday, August 22, 2026

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Date:

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг Дэлхийн шатрын холбоо өндрөөр үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” /Онцлох хувь нэмрийн шагнал 2025/ шагналаар шагнажээ. Уг шагналыг Монголын шатрын холбооны тэргүүн дэд ерөнхийлөгч Х.Батчулуун, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбилэгт нар Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарт өнөөдөр гардуулан өглөө. 

Монголын шатрын үндэсний шигшээ баг 2025 оны эхний хагас жилд;

-Дэлхийн Grand Prix тэмцээнээс хүрэл медаль, 

-Азийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны мөнгөн медаль,

-Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, 

-Лондон хотноо болсон Дэлхийн Рапид тоглолтын багийн аварга шалгаруулах тэмцээнээс 2400+ ангилалд тэргүүн байр эзэлжээ. 

-Гүржийн Батуми хотноо болсон өсвөрийн шатарчдын Дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд И.Цэлмүүн амжилттай оролцож, Дэлхийн цомын тэмцээний анхны медалийг эх орондоо авч ирсэн зэрэг амжилт үзүүлсэн байна. 

Мөн тус холбоо өнгөрөгч дөрөвдүгээр сард Азийн 3.3 бүсийн аварга шалгаруулах тэмцээнийг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...