Tuesday, March 24, 2026

Нүүрс тээвэр, татан авалтыг нэмэгдүүлэх асуудлаар “Чайна энержи групп” компанийн төлөөлөлтэй уулзжээ

Date:

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд “Эрдэнэс Тавантолгой ХК, БНХАУ-ын “Чайна Энержи” групптэй Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ байгуулсан. Гэрээний хүрээнд 2025 онд “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас 5 сая тонн нүүрс худалдан авч төмөр замаар тээвэрлэхээр тохиролцсон. Засгийн газар хоорондын хэлэлцээр, гэрээний хэрэгжилт, нүүрс худалдан авалт, тээвэрлэлтийн явц, тулгарч буй бэрхшээл, шийдвэрлэх арга замын талаар өнөөдөр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд, “Чайна Энержи Коксжих нүүрс” (Тяньжин) ХХК-ийн удирдлагуудтай уулзалт хийжээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхэд бэлэн, 2025 ондоо багтаан 5 сая тонн нүүрс ачих бүрэн боломжтой, “Чайна Энержи” компани төмөр замын тээвэр, татан авалт, хилийн нэвтрүүлэлтэнд онцгой анхаарах, тээврийг нэмэгдүүлэх, нүүрснээс дээж авч, шинжилгээний хариу гарах хугацааг богиносгох ажлыг эрчимжүүлж ажиллах мөн уг ажлыг хоёр талаасаа хамтран шуурхай нягт уялдаатай ажиллах нөхцөл шаардлага нэн чухал байгааг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн уулзалтын үеэр онцолсон байна.
“Чайна энержи Коксжих нүүрс” (Тяньжин) ХХК-ийн Ерөнхий захирлын орлогч Сүн Руй Хай өнөөдрийн уулзалтаар яригдсан нүүрсний татан авалтыг нэмэгдүүлэх, дээж авч шинжилгээ хийх хугацааг хэмнэх, гуравдагч лабораторийн асуудлыг хоёр тал ярилцаж тохиролцсоны дагуу албан бичгээр баталгаажуулахыг онцолжээ. Мөн эрчим хүчний нүүрс худалдан авах, тээвэр зохицуулалтын ажлыг зэрэгцүүлэн явуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Зөвлөлдөх зөвлөлийн гишүүдийг сонгон шалгаруулж, томиллоо

Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх, хөрөнгийг...

“Эрдэнэс Тавантолгой” ХК 160 мянган тонн нүүрс арилжжээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны...