Monday, November 25, 2024

“Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталогийн нээлт боллоо

Date:

Боржигин овогт Хөхбуян, түүхийн ухааны доктор Д.Болдхуяг нарын хамтран бичсэн “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталогийн нээлт өнөөдөр боллоо. Монголын Их Юань улсын үед шаазан үйлдвэрлэл оргилдоо хүрч, тэнгэрийн хөх шаазан хэмээн алдаршсан түүхтэй. Энэ үеийн шаазан эдлэл эдүгээ дэлхийн томоохон музейнүүдэд цөөн тоогоор хадгалагдаж үлдсэн байдаг аж. “Даян Монголын тэнгэрийн хөх шаазан” каталоги нь хувь хүний цуглуулгад буй Юаны гүрний үеийн тэнгэрийн хөх шаазангуудын танилцуулга юм байна. Каталогийн товч агуулга, гол онцлогийн талаар зохиогч түүхийн ухааны доктор Д. Болдхуяг танилцуулахдаа, “Монгол Улсад археологийн судалгаа хийж эхлээд XIX зууны сүүл XXI зууны эхэн үе хүртэлх хугацаанд буюу гурван зуун дамнасан 150 гаруй жилийг үдсэн байна. Ялангуяа дундад эртний хот суурин, монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг малтан судлах явцад эртний шаазан эдлэлүүд маш олноор олддог. Зарим шаазан газрын хөрсөнд булагдсан, зарим нь ил ч олддог. Тэдгээр шаазангууд Сүн, Юань улсын үед холбогддог. Өнөөдөр археологийн хүрээлэнд хэдэн зуу, хэдэн мянган шаазан эдлэл бий ч бүгд хагархай, хэлтэрхий байдлаар олддог.

Энэ каталогийг Өвөрмонголын судлаач, Канадын иргэн боржигин Хөхбуянтай хамтарч бичсэн. Хөхбуяны Монгол Улсад буй шаазангийн цуглуулгад эртний 200 орчим шаазан эдлэл хадгалагдаж байна. Эдгээр шаазан эдлэлийн 130 орчим нь монголчуудын байгуулсан Юань гүрний үед монгол хаадын зарлигаар бүтээсэн шаазангууд юм. Энэ номд Юаниас өмнөх Ляо, Сүн, Тан улсын үеийн зарим ваар, шаазан эдлэлийг цөөн тоогоор оруулсан байгаа. Мөн Мин, Чин улсын үеийн шаазан эдлэлүүд багтсан. Каталогид хоёр онцлог бий.

Нэгдүгээрт, Хятадын шаазангуудыг дэлхий даяар хятад нэршлээр нэрийддэг. Уг хятад нэршлийг XX зууны хоёрдугаар хагаст хятадын судлаачид өгсөн. Дэлхий дахины шаазангийн судалгаанд дандаа хятад нэрийг хэрэглэж хэвшиж байна. Тиймээс Боржигин Хөхбуяны санаачилгаар монголын Юань гүрний үед Монгол хаадын зарлигаар хийлгэсэн шаазангуудад монгол нэр оноох нь зүйтэй юм гэж үзэн “тэнгэрийн хөх, гал улаан, сүүн цагаан, хасын цагаан, хашийн ногоон” гэх мэт монгол нэршил оноож өгсөн.

Хоёрдугаарт, шаазангийн гадаад хэлбэрийг мөн адил монголоор нэрийдэхээр Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн хэрэглээний хэл шинжлэлийн секторын эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан доктор профессор Г.Гэрэлмаатай хамтарч савны хэлбэр, дүрс үүрэг зориулалтаас хамаарч бутан, хумбага, хумх, цозон гэж уламжлалт монгол нэр оноосноороо онцлог юм. Мөн ном нь монгол бичиг, кирилл бичгээр, монгол, англи хэл дээр бичигдсэн” гэв.

Хөвөөтэй, нохой бариултай тагтай, номин эрээн хумх. Амсрын өргөн 163 мм, ёроолын өргөн 185 мм, бөөрний өргөн 333 мм, өндөр 469 мм.
Гялгар хөх паалантай найман чихт хумх. Амсрын өргөн 147 мм, ёроолын өргөн 246 мм, бөөрний өргөн 341 мм, өндөр 316 мм.
Улаан, ногоон хээтэй хумх. Амсрын өргөн 215 мм, ёроолын өргөн 190 мм, бөөрний өргөн 344 мм, өндөр 277 мм.
Гялгар хөх паалантай лонх. Амсрын өргөн 70 мм, ёроолын өргөн 64 мм, бөөрний өргөн 121 мм, өндөр 241 мм.
Хөвөөтэй, цэцгэн хээтэй гал улаан хул. Амсрын өргөн 428 мм, ёроолын өргөн 212 мм, өндөр 179 мм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...