Sunday, October 25, 2026

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хангалттай биелүүлжээ

Date:

“Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудал” ТӨХХК авлигын эсрэг үйл ажиллагааны 2022 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтээ гаргажээ. Уг төлөвлөгөөнд Авлигын эсрэг хууль тогтоомжийг иргэдэд сурталчлах, соён гэгээрүүлэх үйл ажиллагааны хүртээмжийг нэмэгдүүлэх, Авлигын эсрэг сургалт зохион байгуулах, албан хаагчдыг хамруулах, Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан шийдвэрийг биелүүлэх, хариуг хугацаанд нь мэдэгдэх, Байгууллагын удирдлагын авлигатай тэмцэх хүсэл эрмэлзэл, санаачилга өрнүүлэх, :Авлига, ашиг сонирхлын зөрчил үүсэх шалтгаан, нөхцөлийг арилгуулах арга хэмжээ авах, Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах гэсэн үндсэн зургаан бүлэг, 12 ажил тусгагдсан байна. Эдгээр ажлуудыг 100 хувь хэрэгжүүлсэн гэж дүгнэжээ.

Тухайлбал, Байгууллагын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг сайжруулах ажлын хүрээнд Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон мөрдөгдөж буй дүрэм, журам, стандартын дагуу Санхүү бүртгэлийн Impact, Цалингийн Payroll программуудыг ашиглан бүртгэл тооцоог хөтлөн явуулж байгаа юм байна.
Шилэн дансны тухай хуулийн 6 дугаар зүйлд заасны дагуу Компанийн
санхүүгийн тайлан мэдээллийг тогтоосон хугацаанд компанийн болон
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын цахим хуудсанд тухай
бүр байршуулан, Шилэн дансны тухай хуулийн 6.1.1-д заасны дагуу
тухайн жилийн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг жил бүрийн 01
дүгээр сарын 10-ны өдрийн дотор мэдээлж, Шилэн дансанд 2022 оны 06
дугаар сар хүртэл нийт 79 мэдээллийг оруулжээ.
Компанийн эрхэм зорилго, зорилт, тэргүүлэх чиглэл, зохион
байгуулалтын бүтэц, компанийн үйл ажиллагаанд мөрдөгдөж буй хууль
тогтоомж, дүрэм, журам, цаг үеийн мэдээ мэдээлэл, ажлын байрны
сонгон шалгаруулалтыг http://khkhap.mn цахим хуудаст байршуулж,
иргэд олон нийт танилцах боломжоор бүрэн хангасан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий сайд Н.Учрал: Өрхийн төсвийг хамгаалахын төлөө, хүнээ бодсон төсөв батлагдлаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2026 оны төсвийн тодотголыг эцэслэн...

“Оюу Толгой”-н ногдол ашгийн орлогоор санхүүжүүлэх зардалд иргэдийн саналыг авч эхэллээ

Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгасан...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн...

Орон сууцны мэдээллийг QR кодоор бүртгэлжүүлж, иргэдийг залилангийн гэмт хэргээс урьдчилан сэргийлнэ

Орон сууцын залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний...