Wednesday, October 14, 2026

Азербайжан, Монгол Улс хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээрийг баталжээ

Date:

Азербайжан, Монгол Улсын хоорондын агаарын харилцааны тухай хэлэлцээрт Азербайжан улсын Ерөнхийлөгч Ильхам Алиев гарын үсэг зуржээ.

2026 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Лейпциг хотноо Олон улсын тээврийн форум зохион байгуулагдах үеэр хоёр талын холбогдох албан тушаалтнууд хэлэлцээрт анх гарын үсэг зурж байв.

Азербайжан болон Монгол Улсын төлөөлөгчид хэлэлцээ хийх үеэрээ тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоёр орны хооронд автомашин болон агаарын тээвэрлэлтийн боломжийг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч байлаа.

Агаарын харилцааны тухай энэхүү хэлэлцээг соёрхон баталснаар хоёр орны хоорондын эдийн засаг болон соёлын харилцааг хөгжүүлэхийн дээр агаарын тээврийн компаниуд үр дүнтэй хамтран ажиллах таатай нөхцөл бүрдэнэ гэж Азербайжаны Цахим хөгжил, тээврийн сайд Рашад Набиев мэдэгджээ.

Эх сурвалж: apa.az

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Санзайн автозамаас Майхан толгой хүртэлх 0.9 км автозамын эхний хэсгийг 11 дүгээр сард ашиглалтад оруулна

Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд Санзайн автозамаас Майхан толгой...

Хүрэн баавгайтай холбоотой цаг үеийн асуудлаар олон нийтэд мэдээлэл өглөө

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, БОУАӨЯ-ны...

Төмс, хүнсний ногооны арилжааны бүртгэл эхэлжээ

Хүн амын өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүн болох төмс, хүнсний...