Wednesday, November 11, 2026

“Хүрээ цам-Даншиг наадам”-д Аравдугаар Богд мориллоо

Date:

“Хүрээ цам-Даншиг наадам-Нийслэлийн иргэдийн баяр” өглөө 10 цагт эхэлж Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт Хүй долоон худгийн зүлэг ногоон дэвжээнээ морилон саатав.

Хүрээ цам-Даншиг наадмын нээлтийн үйл ажиллагаа 11:40 цагт Монгол Улсын төрийн сүлд далбаа, Нийслэлийн Засаг Даргын тамгын газрын сүлд далбаа, Гандантэгчинлэн хийдийн сүлд далбааг мөнх хөх тэнгэр өөдөө мандуулан бадруулснаар эхэллээ.

Үргэлжлүүлэн урлаг соёлын арга хэмжээ болж, Гандантэгчинлэн хийдийн лам хуврагууд хурал номоо хурж, аялагч, жуулчид, наадамчин олон үзэн сонирхож байна.

“Хүрээ цам-Даншиг наадам-Нийслэлийн иргэдийн баяр” өнөөдөр, маргааш /2026.06.27-28/ болох бөгөөд хүчит бөхийн барилдаан, эрхий мэргэн харваач, шагайн харваачид цэц мэргэнээ сорихоос гадна, сээр шалгах, унзад, голч лам нарын тэмцээн, “Уухай” шагайн харвааны тойром зэрэг шашин, соёлын арга хэмжээнүүд зохион байгуулагдаж, нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, гар урлал, үйлчилгээ эрхлэгчдийн үзэсгэлэн, худалдаа хүй долоон худагт дэлгэгдээд байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Амьтны ферм” метадрамын жүжиг үзэгчдэд хүрч байна 

Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Т.Цэнд-Аюуш, жүжгийн зохиолчоор Т.Мөнхбулган, ерөнхий...

Дазай Осамүгийн “Жаргаж буй нар” роман уншигчдын хүртээл боллоо

XX зууны Японы уран зохиолын хамгийн эмзэг, зөрчилт, онцгой...

Бүх талуудыг нэг дор уулзуулсан өдөрлөг зохион байгуулагдав

“Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль 2026 оны...