Saturday, November 7, 2026

Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагвыг сонгожээ

Date:

Нийслэлийн МАН-ын 36-р Бага хурал өнөөдөр болж шинэ даргаа сонголоо. МАН-ын Удирдах зөвлөлөөс нийслэлийн МАН-ын хорооны даргад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагвыг нэр дэвшүүлжээ. Заалнаас өөр хүн нэр дэвшүүлээгүй байна. Бага хурлын үдээс өмнөх  хуралдаанаар өмнөх даргын 2022-2026 оны ажлын тайланг хэлэлцэн бүрэн хангалттай гэсэн үнэлгээ өгчээ. Нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатар хилийн чанадаас онлайнаар хуралд оролцож тайлангаа тавьсан юм байна.

Үдээс хойших хуралдаанаар нийслэлийн МАН-ын даргад нэр дэвшигчийн асуудлаар 36-р бага хурлын 489 төлөөлөгч асуулт, хариулт өрнүүлж, санал хураалт явуулснаар Б.Пүрэвдагвыг сонгож баталжээ. Шинээр сонгогдсон намын хорооны дарга намын хороо хэдэн гишүүнтэй байх саналаа Бага хуралдаа гаргана. Бага хурлаас Намын хороог байгуулна. Намын хороо нь дэд дарга, тэргүүлэгчдээ сонгох журамтай.

Нийслэлийн МАН-ын хороо 9 дүүрэгт 204 хороонд салбар хороо, 664 намын анхан шатны байгууллагатай бөгөөд нийт 78 мянган гишүүнтэй юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Ур чадвар–Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль “Улаанбаатар” зочид буудалд болж байна

Монгол Улсын ирээдүйг бүтээх өнөөгийн залуус, хүүхдүүд мэргэжлээ хэрхэн...

Дотоодын бордоо тариалангийн ургацыг нэмэгдүүлж байгааг туршилтын үр дүн харуулжээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын санаачилгаар 2026...

“Ур чадвар-Миний ирээдүй” мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын фестиваль 11-р сарын 7-нд болно

Ирээдүйн мэргэжлээ таньж, ур чадвараа сорин, мэргэжлийн дагуух ажлын...

Хөрөнгө оруулалтын сан байгуулах ажлын хэсэг ээлжит хурлаа хийлээ

Төрийн өмчит зарим компанийн хувьцааны тодорхой хэсгийг төвлөрүүлж, дотоод...