Friday, November 6, 2026

“Ур чадвар-Миний ирээдүй” мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын фестиваль 11-р сарын 7-нд болно

Date:

Ирээдүйн мэргэжлээ таньж, ур чадвараа сорин, мэргэжлийн дагуух ажлын байртайгаа танилцах боломжийг залуучуудад олгох “Ур чадвар – Миний ирээдүй” мэргэжил, ур чадварын фестиваль 2026 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр “Улаанбаатар” зочид буудлын их танхимд зохион байгуулагдах гэж байна. Тус өдөрлөгийг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ) болон Австрали Улсын Гадаад хэрэг, худалдааны яам (DFAT)-ны хамтарсан санхүүжилтээр Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэг (GIZ)-ээс Монгол Улсын Боловсролын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” (cTVET II) төсөл санаачлан зохион байгуулж байна.

Өнөөгийн хөдөлмөрийн зах зээлд эрэлттэй байгаа мэргэжлүүд, шинэ технологи, ногоон шилжилт болон ажил олгогчдын хэрэгцээ шаардлагыг танилцуулах зорилготой энэхүү өдөрлөг нь ерөнхий боловсролын сургуулийн 9–12 дугаар ангийн сурагчид, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд болон ажил олгогчдыг нэг дор цуглуулах зорилго бүхий фестиваль юм.

Фестивалийн нэг онцлог нь оролцогчид мэргэжлийн талаар зөвхөн мэдээлэл аваад зогсохгүй, тухайн мэргэжлийн ур чадварыг өөрийн биеэр туршиж үзэх боломжтойд орших бөгөөд хөдөө аж ахуй, эрчим хүч ба сэргээгдэх эрчим хүч, хөнгөн үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэл, барилга бүтээн байгуулалт, хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн технологи гэсэн нийт зургаан салбарын танилцуулга, ур чадвар турших хэсгүүдээр дамжуулан сурагчид мэргэжлийн ажлын онцлог, ашигладаг багаж хэрэгсэл, технологи, ажлын орчинтой танилцах боломжтой.

“Ур чадвар – миний ирээдүй” мэргэжил, ур чадвар, хосмог сургалтын фестивалийн хүрээнд:

• Мэргэжил сонголт, карьер төлөвлөлтийн зөвлөгөө авах

• Зургаан салбарын мэргэжил, ажлын байртай танилцах

• Ур чадвар турших буюу мужаан, барилга, хүнд машин механизм жолоодох, хүнс үйлдвэрлэх, гараараа бүтээх үйл ажиллагаанд оролцох

• Ажил олгогч компаниудын төлөөлөлтэй уулзах

• Хосмог сургалтын тогтолцоо, суралцах болон ажиллах боломжийн талаар мэдээлэл авах

• Жендерийн эрх тэгш байдал, ногоон ТМБС болон мэргэжлийн боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар мэдээлэл авах боломжтой.Фестивалийн хүрээнд хосмог сургалтын хэрэгжилт, үр дүн, сайн туршлагыг танилцуулах тусгай хөтөлбөрийг харин ажил олгогчид, хүний нөөц, компаниудын сургалтын албаныханд зориулан зохион байгуулна.

 Мөн фестивалийн хүрээнд явагдах хосмог сургалт нь ажил олгогчдыг сургалтын байгууллагатай хамтран өөрийн ирээдүйн ажилтнаа бэлтгэх, хамгийн үр дүнтэй хөрөнгө оруулалт байдаг. Хосмог сургалт нь суралцагчдад онолын мэдлэгээ ажлын байран дээр ажиллангаа, бодит үйлдвэрлэлийн орчинтой хослуулан эзэмших боломж олгодог сургалтын хэлбэр юм.

“Ур чадвар – Миний ирээдүй” фестиваль нь олон нийтэд нээлттэй,  үнэ төлбөргүй учир ЕБС -н сурагчид, эцэг эх, багш нар болон мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын бүх сонирхогч талуудыг хүрэлцэн ирэхийг урьж байна.

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хөрөнгө оруулалтын сан байгуулах ажлын хэсэг ээлжит хурлаа хийлээ

Төрийн өмчит зарим компанийн хувьцааны тодорхой хэсгийг төвлөрүүлж, дотоод...

УИХ Их Монгол Улсаа байгуулсны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдааныг товлолоо

Суут эзэн богд Чингис хааны эснэсэн өдрийг тохиолдуулан Монгол...

“Эрдэнэс Тавантолгой” ХК, “Чалко” компани хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Чагнаадорж БНХАУ-ын Хөнгөн цагааны...

ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: “Чөлөөлье” санаачилгын цөм нь төрийн өмчийн реформ юм

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг...