Wednesday, August 12, 2026

Хөвсгөл аймагт “Арьс шир-Баялаг” хамтын ажиллагааны хүрээнд анхан шатны түүхий эд бэлтгэлийн цэг нээгдлээ

Date:

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж буй “Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймагт малын гаралтай түүхий эдийн бэлтгэн нийлүүлэлтийн тогтолцоог боловсронгуй болгох зорилгоор арьс шир худалдан авах анхан шатны цэгийг шинээр байгууллаа.

Тус үйл ажиллагааны нээлтэд ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга М.Дондогдорж, “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энх-Эрдэнэ, Монголын арьс, ширний үйлдвэрлэлийн холбооны (МАШҮХ) ерөнхийлөгч А.Даваасүрэн болон арьс, шир боловсруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд болон Хөвсгөл аймгийн удирдлагууд, ХХААГ-ын мэргэжилтнүүд, ААНБ, хоршоод, малчдын төлөөлөл оролцлоо.

“Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, МАШҮХ-той Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх чиглэлийн зургаан үйлдвэр, арьс шир, түүхий эд бэлтгэн нийлүүлэгч хоёр аж ахуйн нэгж хамтран ажиллах гэрээг үзэглэснээр чанар, стандартын шаардлагын дагуу бэлтгэсэн малын гаралтай түүхий эдийг худалдан авч анхан шатны боловсруулалт хийх, дотоодын боловсруулах үйлдвэрүүдийг тогтвортой түүхий эдээр хангах чиглэлээр хамтран ажиллах юм.

Өөрөөр хэлбэл хамтран ажиллаж буй 8 ААН-ээр дамжуулан үхрийн шир, сарлагийн шир, хонины нэхий малчдаас худалдан авч түүхий эд бэлтгэлийн цэгт боловсруулж, дотоодын үйлдвэрүүд рүү нийлүүлэхээр болж байна.

“Арьс шир-Баялаг” хөтөлбөрийн хүрээнд дулааны улиралд бэлтгэн нийлүүлсэн арьс ширэнд үйлдвэрийн аргаар анхан шатны боловсруулалт хийн хадгалах боломжийг бүрдүүлэх зорилгоор Хөвсгөл аймагт 40 тонн давсны дэмжлэгийг үзүүлэв.

Түүхий эд бэлтгэлийн цэгийн нээлтийн үеэр “Хөдөө аж ахуйн бирж” ТӨХХК, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооноос арьс, ширэн түүхий эдийг стандартын дагуу бэлтгэх, чанарыг хамгаалах практик сургалт зохион байгуулж, арьс шир боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн, танилцуулгыг иргэд, үйлдвэрлэгчдийн хүртээл болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК “Samsung C&T”-тэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ

Уул уурхай, чухал ашигт малтмалын салбарт хөрөнгө оруулалт, технологи,...

Цөлжилтийн үндэсний тайланг шинэчлэн гаргалаа

Улаанбаатар хотноо 2026 оны 08 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд...

Газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дотоодын цэргүүд хамгаална

Монгол Улсын Засгийн газар шатахуун, түлштэй холбоотой богино, дунд,...

Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн 214.9 км төмөр зам есдүгээр сард ашиглалтад орно  

Ерөнхий сайдын зүгээс төслийг эрчимжүүлэх үүргийг Зам тээврийн сайд...