Тус жүжгийн ерөнхий найруулагчаар Т.Цэнд-Аюуш, жүжгийн зохиолчоор Т.Мөнхбулган, ерөнхий продюсероор М.Ганди, Г.Сэр-Од нар ажиллаж буй аж.
“Амьтны ферм” бол эрх мэдэл хүнийг өөрчилдөг тухай бус, эрх мэдлийг хүсэх мөчид хүний ухамсар хэрхэн өөрчлөгдөж эхэлдгийг ёгтлон харуулсан жүжиг. Эрх чөлөө, тэгш байдлыг тунхагласан амьтад эцэст нь өөрсдийн бүтээсэн дарангуйллын өмнө зогсохдоо хүний хамгийн аюултай дайсан нь гаднаас ирэх эзэн биш, өөрийнх нь унтсан ухамсар байсныг ухаарна.
Оруэллийн зохиолд фермийн амьтад өөрсдийн хувьсгалын түүхийг бүтээдэг. Тэд хуучин дэглэмийг нурааж, шинэ нийгмийн дүрмийг тунхаглана. Гэвч тунхагласан дүрэм нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж, үгсийн утга хувирч, өчигдрийн үнэн өнөөдрийн худал болж эхэлдэг. Үнэндээ нийгмийн тэгш эрх, мөнхүү хамгийн чухал нь эрх чөлөөг зарлан тунхагласан тэмцэл нь хоосон урианаас цаашгүй болж үлддэг.
Тус жүжиг Тусгаар тогтнолын ордонд өдөр бүр 19:00 цагаас тоглогдож буй юм.


