Saturday, April 26, 2025

Ерөнхий сайд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээхийг уриаллаа

Date:

Л.Оюун-Эрдэнэ: Үндэсний баялгийн санд тулгуурласан олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүчний мега төслүүдийг цаг алдалгүй тууштай хэрэгжүүлэх нь чухал байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан. 2025.05.25

Үндэсний баялгийн сангийн хууль батлагдан хэрэгжиж эхлээд яг нэг жил болжээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Үндэсний баялгийн сангийн иргэдийн хуримтлалын нэгдсэн дансанд 495.6 тэрбум төгрөг төвлөрсөн байна. Иргэн бүхэн E-Mongolia системээр өөрийн хуримтлалыг, бүрдүүлж буй эх үүсвэрийн хамт харах тогтолцоо бүрдсэн. Энэ бол Үндэсний баялгийн сангийн засаглалын хувьд чамлахааргүй эхлэл гэдгийг Ерөнхий сайд онцолжээ.

Олон улсыг хамарсан тарифын хямрал Монгол Улсын эдийн засагт экспортын гол бүтээгдэхүүний үнэ буурах байдлаар шууд нөлөөлж байгаа. Энэ тодорхойгүй байдлыг даван туулах Засгийн газрын байр суурь туйлын тодорхой байх ёстой. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын баасан гаргийн нэгдсэн хуралдаанд “Засгийн газрын цаг”-аар Үндэсний баялгийн сангийн үйл ажиллагаа, цаашдын бодлогын талаар мэдээлэл хийв. Засгийн газрын тэргүүний хэлсэн үгнээс онцлох санаануудыг цохолбоос,
1. Үндэсний баялгийн санд тулгуурласан олон нийтийн дэмжлэгтэй уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт, тээвэр логистик, эрчим хүчний мега төслүүдийг цаг алдалгүй тууштай хэрэгжүүлэх.
2. Манай улсын төсвийн орлогын 31 хувь, нийт экспортын 90 гаруй хувийг уул уурхайн салбар эзэлдэг ч, иргэдийн амьдралын чанар, уул уурхай олборлуулж буй орон нутгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хангалттай шийдвэрлэгдэж чадахгүй байгаа нь олон нийтийн шүүмжлэл дагуулж байна.
3. Монгол Улсын хувьд өнөөдрийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ хөрөнгө оруулагчид, хувийн хэвшил, орон нутаг, иргэдэд Үндэсний баялгийн сангаар дамжуулан тэгш хүртээмжтэй хуваарилагдаж, нийгмийн хөгжлийн суурь асуудлыг шийдвэрлэх механизм болж чадахгүй, ойлгомжтой бус, ил тод биш байна.

Тиймээс Засгийн газар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд дараах байдлаар өөрчлөлт оруулах саналтай байгаа ажээ. Үүнд,

-“Нөөцийн төлбөр” (royalty)-ийг олон улсын сонгодог утгаар нь Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2-т заасан “Одоо ба Ирээдүйн иргэн бүрд эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, тэгш шударга хүртээх” үндсэн зарчмыг баримтлан Үндэсний баялгийн сангийн төлбөр болгон тодорхойлж,
· Ирээдүйн өв санд 50 хувийг хуримтлуулан хадгалж,
· Хуримтлалын санд таван хувь ба стратегийн ордын 34 хувьд ногдох ногдол ашиг болон ашигт малтмалын нөөц ашигласны тусгай төлбөрийн хамт,
· Хөгжлийн санд таван хувийг нь,
· Бүс ба орон нутгийн санд 15 хувийг төвлөрүүлж, цаашид 2030, 2040, 2050 онуудад үе шаттай нэмэгдүүлж,

– Ирээдүй хойч үедээ 33 хувь,
– Иргэдийн хуримтлалд 33 хувь,
– Үндэсний хөгжил ба бүс, орон нутгийн хөгжилд 33 хувийг бүрдүүлэх урт хугацааны стратегийг эрх зүйн хувьд тодорхойлох.

Ингэснээр Үндэсний баялгийн санг арвижуулан бүрдүүлэхийн төлөө иргэд, орон нутгийн удирдлагууд, иргэний нийгмийн байгууллагууд, үндэсний аж ахуйн нэгжүүд, хөрөнгө оруулагчид бүх нийтээрээ хамтран ажиллах “Шинэ гэрээ”, зөвшилцөл, ойлголцлын суурь зарчим бүрдэнэ гэж үзэж байгаагаа Ерөнхий сайдын илэрхийлэв. Үндэсний баялгийн сангийн тухай хуульд оруулах энэхүү өөрчлөлтийг хэлэлцэн дэмжихийг УИХ-ын гишүүдээс хүсэв. Мөн уул уурхайн компаниудын удирдлагуудыг олон нийтийн нийтлэг хүсэл эрмэлзэл, ирээдүйн уул уурхайн шинэ төслүүдийг нийгэмд хүлээн зөвшөөрөх байдлыг дэмжиж, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг хүндэтгэж, Засгийн газартай хэлэлцээрийн ширээний ард суухыг урив.
Хурдтай хөгжлийн төлөө зориг гарган үндэсний баялгийн сангийн тогтолцоогоор дамжин олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн салбар, хөрөнгө оруулалтын шинэ хуудсыг хамтдаа нээцгээе хэмээн Ерөнхий сайд уриаллаа.

Facebook Notice for EU! You need to login to view and post FB Comments!

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Багахангай-Хөшигийн хөндийн төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн 102.5...

Тийбол спортыг Монголд хөгжүүлэхэд Анан хоттой хамтарна

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын дарга А.Баяр Япон Улсад айлчилж...

“E-Mongolia”-гийн хэрэглэгчийн тоо 2 саяд хүрчээ

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Цахим Монгол” үндэсний...