Tuesday, June 30, 2026

Улс төрийн намын төлөөлөлд арга зүйн сургалт зохион байгуулжээ

Date:

Сонгуулийн ерөнхий хорооноос улс төрийн намын төлөөлөлд өнөөдөр (2025.06.10) Улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт, намын санхүүжилт, үйл ажиллгааны товч тайлан гаргахад анхаарах асуудлын талаар арга зүйн сургалт зохион байгууллаа.

Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээр намууд анх удаа буюу 2024 оны санхүү, үйл ажиллагааны товч тайлангаа Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлсэн. Тайланг хараат бус хувийн аудитын байгууллага, төрийн аудитын байгууллага болон Сонгуулийн ерөнхий хянаж дүгнэлт гаргаснаар эмхэтгэл болгон олон нийтэд мэдээлсэн. Хуульд зааснаар нам санхүүгийн хагас жилийн тайлангаа 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор Сонгуулийн ерөнхий хороонд ирүүлнэ. Тиймээс санхүүгийн болон үйл ажиллагааны товч тайлангаа гаргах арга зүйн зөвлөмжийг уг сургалтаар намуудын удирдах болон санхүүгийн албан тушаалтнуудад өгсөн юм.

Улс төрийн намын үйл ажиллагаа, мэдээллийн ил тод байдлыг хангаж, хуулийн хэрэгжилтийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүн, Улс төрийн намын мэдээлэл, арга зүйн газрын дарга Д.Баяндүүрэн зөвлөмж, мэдээлэл өглөө. Нам цахим хуудсандаа ил тод байршуулахаар хуульд заасан бүрдэл, шинэчлэл хангалтгүй байгааг тэрбээр анхааруулсан юм. Мөн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө нам өөрийн дүрэм, хөтөлбөрийг Улс төрийн намын тухай хуульд нийцүүлэх, намд үзүүлж буй шууд бус дэмжлэгийн дагуу олон нийтэд мэдээлэл өгөх зэрэг үйл ажиллагаагаа улс төрийн намууд идэвхжүүлэх шаардлагатайг санууллаа. Энэ чиглэлээр Сонгуулийн ерөнхий хороо мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлж, хуулийн хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах бүрэн боломжтой байгааг онцоллоо.

Намын санхүүгийн болон үйл ажиллагааг тайлагнахтай холбоотой гарсан алдаа, дараагийн тайлангаа бэлтгэхэд анхаарах асуудлын талаар Сонгуулийн ерөнхий хорооны Улс төрийн намын санхүүжилт, хяналтын газрын дарга Н.Булгамаа болон тус газрын референт О.Очгэрэл нар арга зүйн зөвлөмж өгч, оролцогчидтой мэдээлэл солилцов. 

Түүнчлэн санхүүгийн тайланд аудитын байгууллага хяналт тавих талаар Үндэсний аудитын гарын аудитор Г.Оюунтөгөлдөр, “Аав ээжийн тэнгэрлэг буян аудит” ХХК-ийн аудитор Д.Даваасүрэн нар мэдээлэл өглөө.

Улс төрийн намын санхүүгийн тайлангийн бүтэц, тайлан бэлтгэх, тайлагнахтай холбоотой журам, маягтын талаар Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн бодлогын газрын мэргэжилтэн Б.Амаржаргал мэдээлсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн хөрөнгө оруулалтын анхдугаар форум болж байна

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс,...

Монголын тамирчдын өдрийг 90 дэх жилдээ тэмдэглэнэ

Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 204 дүгээр тогтоолоор...

Их Британид “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн нээгдлээ

Монголын соёлын өвийг олон улсад сурталчлах бодлогын хүрээнд Соёл,...