Saturday, August 22, 2026

Монгол Улсын сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт, туршлагын талаар илтгэл хэлэлцүүлжээ

Date:

Олон улсын сонгуулийн төв байгууллагуудын “Мэдээлэл, харилцаа холбооны технологи хэрэглээний туршлага ба сонгуулийн шударга байдалд хуурамч мэдээллийн нөлөөлөл” сэдэвт чуулга уулзалт энэ сарын 5, 6-ны өдөр Гүрж улсын Какхети мужид боллоо. Уг чуулга уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвийн захирал С.Тамир оролцож сонгуулийн автоматжуулсан системийн ашиглалт, туршлагын талаар илтгэл тавьж, хэлэлцүүлжээ. 

Энэ удаагийн чуулга уулзалт олон улсын сонгуулийн байгууллагуудын хэрэгжүүлсэн технологийн дэвшил, шийдлийн талаар хэлэлцсэнээс гадна шинэ төрлийн эрсдэлд тооцогдож буй дижитал орон зай дахь зохион байгуулалттай, хуурамч мэдээлэлтэй тэмцэх, олон нийтэд бодит, үнэн зөв мэдээллийг шуурхай хүргэх талаар харилцан туршлага солилцсоноороо онцлог байв. Олон улсын сонгуулийн байгууллагуудын 12 удаагийн чуулга уулзалтад 22 орны 100 гаруй төлөөлөгч оролцсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“CATL” компанид ногоон технологийн чиглэлээр хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай...

 “Сургууль хүрэх зам” төслийг хэрэгжүүлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах...

Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага...