Thursday, October 8, 2026

Монголын буриадын төв холбооноос рэппер 113-т мэдэгдэл хүргүүлжээ

Date:

Төв цэнгэлдэх хүрээлэнд 2025 оны тавдугаар сарын 31-ний өдөр болсон “Зуны зугаа” шоун дээр 113 гэгч рэппер олон нийтийн өмнө, концертын тайзан дээр монгол түмний сэтгэл зүрхэнд хоногшсон, буриад зоны өв соёлын үнэт зүйл болох “Ёохор” ардын тойрон бүжгийн дууны үг, утгыг бүдүүлгээр гажуудуулан, агуулгыг нь гуйвуулж ёс бус, эрээ цээргүй, бүдүүлэг, хүчирхийлэлд уриалсан хэлбэрээр өөрчилж дуулсныг олон нийт цочирдон хүлээн авсан. Тухайлбал, урлаг, соёлын салбарын олон уран бүтээлч, мөн буриад зоны төлөөлөл олон нийтийн сүлжээгээр эсэргүүцлээ илэрхийлсээр байна.

Тэгвэл Монголын буриадын төв холбооноос дээрх үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2, Соёлын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.5, Зөрчлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.18.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.3 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу дараах дуучин рэппер 113 буюу Э.Очирвааньд хандан албан ёсоор мэдэгдэл хүргүүлжээ.

Уг мэдэгдэлд, “Ёохор” бүжгийн дууны санааг илтэд гуйвуулан дуулсан нь хүүхэд, залууст садар самууныг сурталчилж, охид эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэлд уриалсан, буриад ястны өв соёлд бүдүүлгээр бүдүүлгээр халдан доромжилсон үйлдэл боллоо гэж үзэж, уг үйлдэлдээ уучлал гуйх, ёс бус үг хэллэгтэй энэ дуугаа ямар нэгэн тоглолтод дуулахгүй, олон нийтийн сүлжээгээр цацахгүй байхыг шаарджээ. Шаардлагыг ажлын тав хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд хууль хяналтын байгууллагад хандан гомдол гаргаж, холбогдох хуулийн дагуу асуудлыг шийдвэрлүүлэхээ илэрхийлсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...