Wednesday, October 7, 2026

Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх сургалт болж байна

Date:

logo-main

“ХҮНИЙ ЗАН ҮЙЛЭЭР АЮУЛ ЗАНАЛХИЙЛЛИЙГ ТАНЬЖ МЭДЭХ” СУРГАЛТ БОЛЖ БАЙНА

2025/06/10 15:5899

  Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар Америкийн нэгдсэн Улсын Калифорни мужийн Сан диего хотод үйл ажиллагаа явуулдаг “Sentir global” олон улсын байгууллагын мэргэжилтнүүд “Хүний зан үйлээр аюул заналхийллийг таньж мэдэх нь” сэдэвт сургалтыг 5 хоногийн хугацаанд зохион байгуулж байна.

Гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүргийн байгууллагууд болох  ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газар,  Эрүүгийн цагдаагийн алба, Дотоод хэргийн их сургууль,  Гаалийн ерөнхий газар,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон 9 дүүрэг, Орхон, Дархан, Дорноговь, Сэлэнгэ, Өмнөговь аймгуудын цагдаагийн газрын төлөөлөл оролцож байна.  Алба хаагчид тус сургалтад хамрагдсанаар болзошгүй аюулыг урьдчилан илрүүлж, түргэн шуурхай хариу арга хэмжээ авах, мэдрэл судлалын шинжлэх ухааны судалгаанд тулгуурлан ажиглах чадварыг хөгжүүлж, болзошгүй аюулыг мэдэж урьдчилан сэргийлэх, хүний зан төлөв, биометр, кинемикс, проксемикийн судалгаа хийх аргачлал, хилийн дагуух тандалт, хяналтын арга хэмжээгээр хууль бус худалдааг илрүүлэх олон улсын туршлагаас суралцах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Гадаад валютын улсын нөөц энэ оны IX сарын байдлаар түүхэн дээд түвшин буюу 8.9 тэрбум ам.долларт хүрчээ

Монгол Улсын Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн...

Ямааны годрон өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардагдах 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Хөрөнгө гаргах тухай” тогтоолын төслийг...

Үр тарианы 67 хувь, төмсний 83 хувийг хураагаад байна

Улсын ургацын комиссын мэдээгээр 10 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар улсын хэмжээгээр 243.3 мянган...