Saturday, May 16, 2026

Монгол Улсад “Сонгууль ажиглах Азийн жишиг төв” байгуулахад хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Date:

Сонгуулийн ерөнхий хороо Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (International IDEA)-тэй Хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд Монгол Улсад “Сонгууль ажиглах Азийн жишиг төв” байгуулахад хамтран ажиллах юм.

Санамж бичигт Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ерөнхий Нарийн бичгийн дарга Кэвин Касас-Замора нар 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр гарын үсэг зурсан бөгөөд ёслолын ажиллагаа Швед Улсын нийслэл Стокхолм хот дахь Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн төв байранд зохион байгуулагдав.

Ёслолын ажиллагаанд Монгол Улсаас Шведийн Хаант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Ц.Мөнх-Өлзий, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэнгийн Ази, Номхон далайн бүсийн хөтөлбөрийн захирал Лина Рикила Таман болон албаны төлөөлөгчид оролцлоо.

“Сонгууль ажиглах Азийн жишиг төв” нь ардчилсан, шударга сонгуулийг ажиглах зарчим, аргачлалыг түгээн дэлгэрүүлэх, ажиглалтын арга зүйг боловсронгуй болгох, судалгаа, шинжилгээний үндсэн дээр шилдэг туршлагыг нэвтрүүлэх болон ажиглагчдыг чадавхжуулах, сонгууль ажиглалтын тайлан, зөвлөмжийн чанарыг сайжруулах зорилготой бүс нутгийн төв болон ажиллах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна

Өнөөдөр НИТХ-ын Засаглал, эрх зүйн хороо хуралдлаа. Хурлаар Цэргийн...

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Д.Бум-Очир, Ч.Анар, Ж.Баярмаа, Ж.Золжаргал нар...

Ой хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна

Улсын хэмжээнд тавдугаар сарын 14-ний өдрийн байдлаар нийслэлийн 2...