Туркийн Эрүүл мэндийн яамнаас энэ сарын 8-нд мэдээлснээр тухайн өдөр шинээр нэмэгдсэн халдварын тохиолдол нь 18 мянга 52-т хүрч, нийт халдварын тохиолдол 5 сая 16 мянга 141-д хүрчээ. Шинээр нэмэгдсэн нас баралт 281, нийт нас баралт 42 мянга 746-д хүрч, эдгэрсэн тохиолдол 4 сая 691 мянга 224 болсон байна.
Туркийн эрүүл мэндийн яамны вакцины мэдээллийн тоо баримтаас үзвэл, 8-ныг хүртэлх байдлаар тус улсад вакцинжуулалтад хамрагдсан хүний тоо 14 сая 560 мянгад хүрч, тэдний 10 сая 310 мянган иргэн вакцины хоёр тунгаа тариулаад байгаа юм байна.
Туркийн ерөнхийлөгч Р.Эрдоган хэзээ хэвийн амьдралын горимд шилжих вэ гэдгийг ойрын үед зарлах болно гэжээ.