Thursday, October 1, 2026

Тэрүнофүжи озэки цолтой барилдаж эхний даваагаа авлаа

Date:

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башё өчигдөр Токиод эхэллээ. Энэ сард озэки цолтой барилдаж буй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ өчигдөр маэгаширагийн хоёр дахь бөх Мэйсэйг давж тэмцээнээ амжилттай эхлүүлэв. Түүнийг Японы хэвлэлүүд онцолсон хэвээр байгаа бөгөөд 20 башёгийн дараа, сүмогийн зургаан зиндааны тавь дахь зиндаанд хүртлээ чансаа буурсан атлаа эргэж озэки цолоо авсан анхны тохиолдол гэдгийг нь дурджээ.

Монгол бөхчүүдээс маэгаширагийн Кирибаяма Б.Лхагвасүрэн өчигдөр комүсүби Митакэүмитэй оноолт тааран өвдөг шороодсон байна. Маэгаширагийн зүүн жигүүрийн тавд эрэмбэлэгдсэн Хоошорюү С.Бямбасүрэн Миёгирюүг, маэгаширагийн зүүн жигүүрийн зургаад бичигдсэн Ичиножо А.Ичинноров Точиношинг, маэгаширагийн зүүн жигүүрийн арваас босч барилдаж буй Тамаваши Б.Мөнх-Оргил Кагаяакиг тус тус давсан бол маэгаширагийн баруун жигүүрийн 11-т бичигдсэн Чиёошома Г.Мөнхсайхан Котоэкод өвдөг шороодсон байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Үндэсний баялгийн сангийн шинэчлэл, уул уурхайн салбарын төлөвийн талаар санал солилцлоо

“Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын...

Улаанбаатарт газрын тосны агуулахын цогцолбор барихад дэмжин ажиллахаа илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй...

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 1000 мод тарилаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд...

Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо

Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Япон Улсын Ерөнхий...