Wednesday, July 23, 2025

Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр өнөөдөр тохиож байна

Date:

Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 67 дугаар тогтоолоор жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн лхагва гарагийг “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгох шийдвэрийг гаргасан. Дээрх тогтоолоор мөн тухай долоо хоногийн пүрэв гарагт Зарлан мэдээллийн дуут дохиогоор ажилладаг уламжлал тогтсон юм.

Үүний дагуу өнөөдөр буюу гуравдугаар сарын 24-ний лхагва гарагт “Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” тохиож байна. Энэ жилийн хувьд “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөрлөг”-ийг цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан цахим сургалт зохион байгуулж, телевиз болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилж, таниулах ажлыг зохион байгуулах юм байна.

Он гарсаар  Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 45419 удаагийн газар хөдлөлт болсон байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 12 удаа болж иргэдэд  чичирхийлэл нь мэдрэгдсэн байна.

Тухайлбал, Хөвсгөл аймгийн Ханх суманд энэ оны нэгдүгээр сард болсон хэд хэдэн удаагийн газар хөдлөлтийн чичиргээ Улаанбаатар, Эрдэнэт зэрэг томоохон хот, суурингуудад мэдрэгдсэн юм. Ханх суманд хамгийн сүүл тав хоногийн өмнө буюу гуравдугаар сарын 19-нд газар хөдлөлт болжээ. Тодруулбал, Ханх сумаас 39 километрт Долоон уулын ойролцоо нуурын баруун урд эргийн орчимд 19-ний өглөөний 06.42 цагийн үед 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна.

Чичирхийлэл бага зэрэг мэдрэгдсэн ч учирсан хохиролгүй аж.  Хөвсгөл аймагт нэгдүгээр сарын 12-нд 6,5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсноос хойш 37535 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Үүнээс иргэдэд мэдрэгдсэн буюу 3,5 магнитудаас дээш 185 удаагийн хөдлөлт болсон байна.

Хамгийн сүүлд өчигдөр буюу гуравдугаар сарын 23-ны орой 22 цаг 46 минут орчимд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт болсон газар хөдлөлтийн чичиргээ нийслэл Улаанбаатар хотод мэдрэгдсэн юм. Говьсүмбэр аймаг Улаанбаатар хотоос 250 км зайтай бол, газар хөдлөлт болсон Баянтал сум аймгийн төвөөсөө 27 км зайтай аж.

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нүүрс тээвэр, татан авалтыг нэмэгдүүлэх асуудлаар “Чайна энержи групп” компанийн төлөөлөлтэй уулзжээ

Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр байгуулсан Гашуунсухайт-Ганцмод...

Монголын шатрын холбооны амжилтыг үнэлж, “OUTSTANDING CONTRIBUТION AWARD 2025” шагналаар шагнажээ

Монголын шатрын холбооны 2025 оны эхний хагас жилийн амжилтыг...

Төрийн далбааны эхийг зохиосон төгөлдөр авьяастан Додийн Чойдог

Дорнод аймгийн Баяндун сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой...

Зууны домогт хилчин, зургаадай таягтай генерал

Баян оросын хамжлага Баяндун сумын дарга болсон нь ...Хавтгай цагаахан...