Манай улсын хүн амын 35 хувийг 18-35 насны залуучууд эзэлдэг. Гэтэл залуучууд маань “Завгүй”, “Надад хамаагүй” зэрэг шалтгаанаар жилийн жилд сонгуулийн санал хураалтад идэвх муутай оролцдог. Тиймээс үйлчилгээний газрууд залуучуудын оролцоог нэмэгдүүлэх үүднээс идэвх, санаачилга гарган СОНГУУЛИЙН ӨДӨР СОНГУУЛИА ӨГСӨН ЗАЛУУСТ хөнгөлөлттэй үнээр үйлчлэхээр болжээ.
1. Доорх хөнгөлөлт, урамшууллууд зөвхөн зургаадугаар сарын 24-ний өдөр буюу сонгуулийн санал хураалтын өдөр л хүчинтэй гэдгийг анхаараарай.
2. Газруудын нэрэн дээр дарахад албан ёсны Инстаграм хуудас руу нь үсрэх тул тухайн газрын байршил, бүтээгдэхүүний үнэ тарифын талаарх мэдээллийг авах боломжтой.
Зургаадугаар сарын 24-ний өдөр “Route 22” рестораны хамт олон сонгуулиа өгсөн залууст зориулан нэрийн пиццагаа ЕРДӨӨ 10’000₮ болгон хямдруулжээ.
“Tarva Living” дэлгүүр энэхүү аянд нэгдэж, сонгуулиа өгсөн залууст ЭРҮҮЛ АМТТАН бэлэглэхээр болжээ.
Саналаа өгөөд “Flora” цэцгийн дэлгүүрт худалдаалагдаж буй аль ч цэцгийг 20 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ авах боломжтой.
Энэ өдөр мөн л хөнгөлөлт үзүүлэх газар бол “United Cafe”. Сонгуульдаа идэвхтэй оролцсон залуучууд КОФЕГ 10 ХУВЬ, АМТТАНГ 15 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр авах боломжтой юм.
Эндээс АМЕРИКАНО КОФЕГ 50 ХУВИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ үнээр авах боломжтой юм байна.
“ZOMA” рестораны хамт олон залуусыг идэвхжүүлэх аянг санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд бусад байгууллагуудыг ч бас уг аянд нэгдэхийг уриалж байгаа юм. Мөн та саналаа өгснөө баталгаажуулаад энэхүү ресторанаас ҮНЭГҮЙ КОФЕ аваарай.
Эх сурвалж: Yolo.mn