Ghibli студийн шинэ уран бүтээл ирэх өвөл Японы NHK сувгаар цацагдах болсон тухай Entertainment Weekly сэтгүүл мэдээллээ. “Aya and the Witch” хэмээх шинэ киног алдарт найруулагч Хаяо Миязакигийн хүү Горо Миязаки найруулсан ба хүүхдийн зохиолч Диана Уинн Жонсын “Earwig and the Witch” зохиолоос сэдэвлэжээ.
“Aya and the Witch” кино 2020 оны Каннын кино наадмын үеэр нээлтээ хийхээр төлөвлөгдөж байсан ч Covid-19 цар тахлын улмаас ийнхүү ирэх өвөл цацагдахаар болсон байна. Энэхүү кино нь тус студийн анхны 3 хэмжээст компьютер график зураглалтай уран бүтээл байх болно гэдгийг продюсер Тошио Сузуки мэдэгдсэн юм.
Түүнчлэн Хаяо Миязакигийн найруулж буй “How Do You Live?” хэмээх анимэйшн кино 2020 оны Токиогийн Олимпын наадмын үеэр нээлтээ хийхээр төлөвлөгдөж байсан ч 2023 он хүртэл хойшлогдсон болохыг Ghibli-гийн зүгээс мэдэгдлээ.