Wednesday, July 1, 2026

“Чингис хаан” үндэсний музейд 38,6 сая хүн нэгэн зэрэг “зочлов”

Date:

АНУ-ын алдарт YouTuber, стример IShowSpeed буюу Даррен Уоткинс Жр “Чингис хаан” Үндэсний музейд зочлон цаг гаруй хугацаанд саатаж, Live stream буюу шууд дамжуулалт хийжээ. Энэ үеэр дэлхийн өнцөг булан бүрээс түүний 38.6 сая дагагч нь хамт байж, “Чингис хаан” Үндэсний музейгээр зочилжээ.

Даррен Уоткинс Жр музейн гурваас есөн давхар хүртэлх бүх танхимуудын үзмэрүүдтэй танилцан, “Чингис хаан” Үндэсний музейн Хүндэтгэлийн өргөөнд зочлон Чингис хааны алтан хөшөөнд мөргөж, хүндэтгэл үзүүлсэн байна. Монголчууд бидний өвөг дээдэс, дэлхийн мянганы суу билэгт Эзэн Богд Чингис хааныхаа алдар гавьяаг тус музейн ахлах тайлбарлагч О.Энхцолмон тайлбарлан танилцуулж, Монгол Улсаа дэлхий дахинд өөрийн өв, соёлоо сурталчлан таниулсан байна.

Алдарт YouTuber Их эзэн хааны түүхэн гавьяаг бахархаж, Монголын түүхтэй биечлэн танилцах үеэрээ миний өвөг дээдэст дайчин удмын цус байсан гэдгээ онцолж, Монгол оронд дахин ирвэл “Чингис хаан” Үндэсний музейгээр заавал зочлох болно гэсэн амлалтыг үзэгч фенүүддээ өглөө. Тэрбээр Монгол Улсад анх удаа ирж байгаа бөгөөд, FIFA, Fortnite зэрэг тоглоомын стример, хошин бичлэг, reaction видеонуудаараа алдаршиж өвөрмөц зан төрхөөрөө олон сая дагагчтай болсон аж.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Төрийн соёрхолт, дуучин Д.Болдын санаачилгыг дэмжин хамтран ажиллана

Төрийн соёрхолт, дуучин Д.Болд 2005 онд бие даасан уран...

Хангайн бүсийн анхан шатны түүхий эд бэлтгэлийн төвийг Архангай аймагт байгууллаа

Архангай аймгийн төв Цэцэрлэг хотод түүхий эд бэлтгэлийн анхан...

Владимир Путин: Түлшний хямрал түр зуурынх

Нэн чухал дэд бүтцэд Украины Зэвсэгт хүчин цохилт өгсний...

Зэс боловсруулах үйлдвэрийн төслийн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээг эхлүүлэв

Монгол Улсын аж үйлдвэржилтийн томоохон төслүүдийн нэг болох “Зэсийн...