Thursday, November 19, 2026

Батлан хамгаалахын сургууль, дамжааны нэгдсэн системийн туршилт эхэллээ

Date:

“ЭХ ОРОНЧ МОНГОЛ-ИХ СЭРГЭЛТ”-ийн жилийн хүрээнд батлан хамгаалах салбарын гадаад, дотоодын академи, их, дээд сургууль, цэргийн дамжаануудад суралцуулах эрх зүйн баримт бичгийг шинэчлэн, сургалт, дамжааны мэдээллийг тэгш хүртээмжтэй хүргэх, сонгон шалгаруулалтыг цахим хэлбэрт үе шаттайгаар шилжүүлэх замаар нээлттэй, шударга зохион байгуулахаар Батлан хамгаалах салбарын сургууль, дамжааны нэгдсэн системийг туршилтын хугацаанд нэвтрүүлж байна.

Цаашид Батлан хамгаалах салбарын сургалт, дамжааны хуваарийн мэдээллийг цахим системээр хүргэх тул алба хаагч та бүхэн тус системд нэвтрэн сургууль, дамжааны хуваарьтай танилцаж, өөрийн суралцахыг хүссэн сургалт, дамжаануудад хүсэлтээ цахим хэлбэрээр илгээх боломжтой болсныг мэдэгдэж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хөрөнгө хураах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэвлэл мэдээллийнхэнд хийсэн...

Эгийн голын УЦС төслийг байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэрэгжүүлэх боломжтой гэсэн урьчилсан дүгнэлт гарчээ

Монгол, Оросын эрдэмтдийн хамтарсан судалгаагаар Эгийн голын усан цахилгаан...

Ц.Галбадрахын уран хайчилбарын “Үзэсгэлэнт Монгол” цомогийн нээлт боллоо

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн болон Монголын зохиолчдын эвлэлийн шагналт...