Saturday, November 23, 2024

Монгол орны хамгийн нам дор цэгийг шинэчлэн тогтоожээ

Date:

ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн Физик газар зүйн салбарын эрдэд Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоож баталгаажуулах ажлыг өнгөрсөн оны тавдугаар сарын 9-20-ны хооронд хийж гүйцэтгэжээ. Монгол орны хамгийн нам цэгийг 24 цагийн турш тасралтгүй ажиллагаатай GNSS багажны иж бүрдэл /цаашид CORS гэх/ хоёр долгионы TRMBLE R8 model 4 GNSS-ийн иж бүрдэл хүлээн авагчийг ашиглан статик хэмжилт хийж Алтай сумын төвд орших Гравиметрийн цэг болох ГР077 цэгээс үндэслэн RTK горимоор хяналтын хэмжилт хийж тогтоосон юм байна. Энэхүү судалгааны дүнд Монгол орны хамгийн нам цэг Говь-Алтай аймгийн Алтай сумын Номингийн говийн Элс хотгор юм гэж үзжээ. Тус хотгор нь далайн түвшнээс дээш 526.745 метрийн өндөртэй цэг аж. Хойд талаараа Элс сайрын ар улаан толгой /661метр/, зүүн талаараа Хурц уул /725.5 метр/, Өмнөд талаараа Номингийн говийн хойд хар хушууны Элс өндрийн хүрэн толгой /762 метр/, баруун талаараа БНХАУ-ын хил, Номингийн говьтой залгасан Элс сайрын урд салааны сайрын өмнө хэсэгт орших энэхүү цэг 526.745 метрийн өндөртэй юм байна. Энэ цэг нь Номингийн говийн баруун талын төгсгөлийн хэсэгт орших хойноосоо урагшаа 8.5 км, зүүнээсээ баруун тийш 11.3 км урт үргэлжилсэн, орчны гадаргуугийн өндрөөс доош 150 метр орчим нам хотост оршиж байна. БНХАУ-ын хилээс 300, Хилийн тоот баганаас 560 метр зайд оршино. Байгалийн бүс бүслүүрийн хувьд цөлийн бүсийн хэт гандуу цөлийн бүсэд оршино. Энэ цэг нь одоогийн Монгол орны хамгийн нам цэг Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг дахь Хөх нуураас даруй 34 метрээр нам байгааг тогтоожээ.

Шинжлэх ухааны академийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн өнгөрсөн оны есдүгээр сарын 1-ний өдрийн эрдмийн зөвлөлийн хурлаар “Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон” ажлын багийн тайланг хэлэлцээд Монгол орны хамгийн нам цэгийг шинэчлэн тогтоосон судалгааны арга зүй, үр дүнг зөв зүйтэй гэж үзээд холбогдох дээд байгууллагад нь танилцуулж баталгаажуулахыг даалгасан байна. Энэ дагуу Барилга, хот байгуулалтын яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газарт асуудлыг оруулж танилцуулжээ. Барилга, хот байгуулалтын яам өөрийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцээд Засгийн газрын хуралдаанд оруулж тогтоол гаргуулахаар болоод байгаа юм байна.

Одоогоор Монгол орны хамгийн нам дор цэг гэж албан ёсоор тооцогдож буй Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт орших Хөх нуур.

Ташрамд сонирхуулахад, Монгол орны хамгийн нам цэгийн талаар газар зүйн оргил бүтээлүүд 1952 онд хэвлэгдэж байжээ. Э.М.Мурзаевын “БНМАУ” номд хамгийн нам дор цэгийг Хөх нуурын түвшин 532 метр гэж бичсэн бол академич Ш.Цэгмидийн 1969 онд хэвлүүлсэн “Монгол орны физик газар зүй” номонд 552 метр гэж бичсэн байдаг. Сүүлд 1980 онд СНЗ-ийн 149 дүгээр тогтоолоор хамгийн нам цэг нь Дорнод аймгийн Хөх нуурын түвшин 560 метр гэж баталгаажуулсан байдаг аж. Хөх нуурын түвшинд Х.Санзай, М.Саандар, Б.Өлзий нар есөн жил хэмжилт хийж Б.Рагчаа удирдан өндрийг нь тогтоожээ. Харин Хөх нуурын түвшин Улзын гол үерлэх үед Тээлийн голын усны түвшин нэмэгдсэнээс Хөх нуурын түвшин байнга өөрчлөгдөж байснаас дунджаар 560 метр гэж авчээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...