Thursday, April 10, 2025

Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл 7.1 км дугуйн зам тавьж байна

Date:

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр шинээр тавьж буй дугуйн замын ажлыг шалгаж ажлаа түргэвчлэх шуурхай хийх үүрэг даалгавар өгчээ. Маршалын гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл хийгдэх 7.1 км дугуйн зам өнөөдрийн байдлаар 45 хүний бүрэлдэхүүнтэй, 12 техник хэрэгсэлтэйгээр дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байгаа юм байна. Үүнд, -Замын тэмдэглэгээ хийгдэж байна
-Асфалтан хучилт 3 км хийгдсэн
-Замын хашлага 5 км хийгдсэн
-Далангийн нарийн тэгшилгээ хийж бэлэн болсон талбайн 3км
-Худаг тойруулж 20 метр холдуулж хийж байгаа 70 м далангын ажил дууссан
-Хашааны шон 1000 ширхэгийг суулгасан байна.

Нийслэл хотын хэмжээнд 2020 онд нийт 52,7 км урттай дугуйн шинэ зам тавихаар төлөвлөсөн бөгөөд энэ хүрээнд Налайх-Улаанбаатар, Яармаг, Зайсан, Маршалын гүүр зэрэг холбоос замуудын дунд тус дугуйн замыг байгуулахаар болжээ. Мөн Таван шар-Саппоро-10 дугаар хороолол, Саппоро-Баянбүрд, Гэсэр сүм-Анкарагийн гудамж, МУБИС-Зүүн 4 зам, Офицеруудын ордон, Улиастай гүүр-Гачууртын уулзвар, Налайх-Баянзүрхийн гүүр гэсэн маршрутаар дугуйн зам тавигдах юм байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ц.Гантулга: Олигархижсан төрийг засаж залруулахын тулд ардчиллын төлөөх намууд нэгдэх хэрэгтэй

Ард түмнээс бодитой дэмжлэг авч, өөрийн үзэл баримтлал, үйл...

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн талаар танилцууллаа

Тавантолгойн дулааны цахилгаан станц төслийн явцыг Засгийн газрын хуралдаан...

Сангийн сайд Б.Жавхлан: Өнгөрсөн гуравдугаар сард экспорт нэмэгдсэн

Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй...