Monday, August 17, 2026

“Зөөлөн хот” фестиваль анх удаа болно

Date:

Хот төлөвлөлт, зохион байгуулалт болон Хотоо илүү сайхан болгоход мэргэжилтнүүдийн төдийгүй иргэдийн ойлголт мэдлэгийг дээшлүүлэх, манай улсад болон олон улсад байгаа сайн туршлага, мэдлэгийг түгээх зорилготой “ЗӨӨЛӨН ХОТ” фестивалийг “Мэгүүн медиа” ХХК-ийн хамт олон 04-р сарын 19-ний бямба гарагт СТӨ-нд зохион байгуулах гэж байна.

Тус фестивальд хот төлөвлөлт, барилга, архитекторын салбарын мэргэжилтнүүд төдийгүй сонирхсон хүн бүр оролцох боломжтой бөгөөд Үндсэн арга хэмжээ болон үзэсгэлэнгийн хэсэгтэй байхаар төлөвлөж байгаа юм байна.

Үндсэн арга хэмжээний  эхний хэсэгт хоттой холбоотой сонирхолтой 15 сэдвийн хүрээнд мэдлэг, туршлага хуваалцах илтгэлүүд болон Улаанбаатар хотын онцлох, сонирхолтой хэсгүүд, олон нийтийн сайн туршлагыг хуваалцах видео контентуудыг хуваалцах юм. Харин хоёрдугаар хэсэгт Мастер класс лекц тавигдана.

Харин үзэсгэлэнгийн хэсэгт та гэр бүл, хүүхдүүдийнхээ хамт зочилж, олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох, хамтрагч байгууллагуудын шинэ мэдээллүүдийг хүлээн авах, үзэж сонирхох боломжтой баялаг хөтөлбөрийг зохион байгуулагчид бэлдэж байгаагаа дуулгасан.

Онцлон дурдахад, Дани улсын архитектор, хүнд ээлтэй хот төлөвлөлтийн дэлхийн нэрт мэргэжилтэн Ян Гейлийн (Jan Gehl) шавь, дэлхийн олон том хотуудын төлөвлөгчөөр ажилласан нэрт архитектор Дэвид Сим  тус фестивалийн зохион байгуулагчдын урилгаар Монгол Улсад айлчилж “ЗӨӨЛӨН ХОТ” сэдвээр хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд, төсөл хөгжүүлэгчид төдийгүй иргэдэд туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, лекц уншин, фестивальд оролцоно.

“Зөөлөн хот” фестивалийн хамтрагчаар “20 минутын хот” Үндэсний хороо, Хот байгуулалт Барилга,орон сууцжуулалтын яам ажиллаж байгаа бөгөөд олон нийтийн оролцоо, санаачлагыг дэмжиж ажилладаг судлаачид, бизнесийн байгууллагууд оролцож байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

“Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар” уулзалт болж байна

"Хуурай бүсийн ой ба гангийн тэсвэрт чадвар" (Dryland Forests,...

Дэлхийн малчдын чуулга уулзалтаас гурван тунхаглал гаргаж, COP17-д хүргүүлэхээр өргөн барилаа

Даян дэлхийн малчдын чуулга уулзалтын нэгдсэн хуралдаан Улаанбаатар хотноо...

Энгийн зөвшөөрлийг хүнд сурталгүй, шуурхай хүргэж, бизнесийн орчныг сайжруулна

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 8 дугаар сарын...

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газарт “Secondment” хөтөлбөрийн хүрээнд ажиллахаар болжээ

АТГ-ын мөрдөгч БНСУ-ын Дээд Прокурорын газар /Supreme Prosecutor’s Office/-т...