Wednesday, December 4, 2024

“Нүүдэлчдийн өв судлал” сэтгүүл хэвлэгдэнэ

Date:

Монголын Үндэсний музей жил бүр эрхлэн гаргадаг “Нүүдэлчдийн өв судлал” сэтгүүл ирэх зургаадугаар сард хэвлэгдэн гарах гэж байна. Тус сэтгүүлд эртний судлал, түүх судлал, угсаатан судлал болон соёл урлаг судлал чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны бүтээл нийтлэх ажээ. Сэтгүүлд нийтлэгдэх эрдэм шинжилгээний өгүүлэл, нийтлэлд дараах шаарлагыг тавих юм байна.

1. Эрдэм шинжилгээний шаардлага:
-Монголын түүх, угсаатны судлал, соёл урлаг судлал зэрэг шинжлэх ухааны тодорхой асуудлыг авч үзсэн байх
-Орчин үеийн шинжлэх ухааны онол, арга зүйн шаардлагад нийцсэн байх,
-Судалгааны шинэ, шинэлэг санаа, дүгнэлт, гаргалаа дэвшүүлсэн байх,
-Судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан байх
-Өгүүлэл болон товчлолоо цуг өгөхдөө цаас болон цахим хэлбэрээр өгч сэтгүүлийн редакцтай холбоотой байх
2. Техникийн шаардлага:
-Өгүүлэл нь монгол, англи, орос, франц хэлний аль нэгээр бичигдсэн байх
-Монгол хэлээр бичсэн өгүүлэл орос буюу англи товчлолтой, харин бусад хэлээр бичигдсэн өгүүллүүд монгол товчлолтой байх
-Үсгийн фонд: Arial, үсгийн хэмжээ 12
-Мөр авалт: Single, Догол мөр 5 нэгж
-Өгүүллийн хэмжээ: 5-15 нүүр
-Эшлэл зүүлтийг хуудас бүрт үндсэн бичвэр дунд хийсэн байх
-Ном зүй нь доорх стандарттай байна.
3. Ном зүйд тавигдах шаардлага:
Ном, зохиолын эшлэл: Үндсэн бичвэр дунд: [Д.Дашдулам., Ж.Наранчимэг., 2011:50], ном зүйд: Д.Дашдулам Ж.Наранчимэг., 2014. Нийслэл Хүрээний голын чойжин сахиусын сүм буюу Догшидын орон. Улаанбаатар.
Үндсэн бичвэр дунд: [Rudenko, 1970:15-16], ном зүйд: Rudenko S.I. 1970. Frozen tombs of Siberia. Berkeley and Los Angeles
Гурваас дээш зохиогчтой бол үндсэн бичвэр дунд [Миллер нар, 2014:158], Ном зүйд: Миллер Б., Ж.Баярсайхан Ц.Эгиймаа Коновалов П.Б., Жокенсон Э., Мишел М., Жүди Л., Клейр Н. 2011. Шомбуузын бэлчир дэх Хүннүгийн дурсгал. Нүүдэлчдийн өв судлал. Тom XI. Fasc 13.
Сонин, сэтгүүлийн эшлэл үндсэн бичвэр дунд: [З.Батсайхан, 2011:41], ном зүйд: З.Батсайхан 2011. Рун, Ди, Ху нар ба нүүдлийн мал аж ахуйн хөгжлийн зарим асуудал. Study Archaeologica. Tom XXXI. Fasc 3.
Үндсэн бичвэр дунд: [Bendrey, 2007:1039], ном зүйд: Bendrey R., 2007. New methods for the identification of evidence for bitting on horse remains from archaeological sites. Journal of Archaeological Science 34, p. 1036-1050.
Англи хэлээрх бүтээлийг ашиглах тохиолдолд, үндсэн бичвэрт: [Outram et al, 2009:1333], ном зүйд: A.K Outram ., N.A.Stear , R. Bendrey , S.Olsen, A.Kasparov, Ziabert V, N.Thorpe, R.P Evershed The Earliest Horse Harnessing and Milking. Science, vol 323. p.1332-1335.
Архив болон цахим мэдээллийн эх сурвалжаас ишлэх тохиолдолд footnote ашиглана.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгост дайны бэлэн байдал зарлалаа

Өмнөд Солонгост хэдхэн цагийн өмнө дайны бэлэн байдал зарлажээ....

Хятадын үндэсний цөөнхийн 12 дахь наадам эхэллээ

БНХАУ-ын Хайнань мужийн Санъяа хотод Хятадын үндэсний цөөнхийн 12...

Парламентын мухар гудамж

Эхлээд хэдүүлээ нэг албан мэдээг анхааралтай уншицгаая. ...Засгийн газрын ээлжит...