Wednesday, December 4, 2024

Монгол гэр монголчуудын соёлын үнэт өв

Date:

Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйлийг 2013 онд Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн Төлөөллийн жагсаалтад бүртгэсэн юм. 

Монголын нутагт анх үүсэн, олон зууныг дамжин хөгжин өнөөг хүрсэн, монгол гэрийн уламжлалт урлал, зан үйлийг өвлөн тээгчид, нүүдлийн соёл иргэншлийн ахуйг тээгч -“гэр”-ийг бүтээж ирсэн бөгөөд одоо ч бүтээн, өвлүүлэн уламжлуулсаар байна.

Монгол ардын гар урлалын олон төрлөөр бүтдэг, монгол зан үйл, ёс уламжлалыг   шингээсэн монгол гэр нь гэрийн мод, бүрээс, оосор хошлон, тавилга хэрэгсэл, тулга/зуух/, ширдэг, /шал/- зэргээс бүтдэг.

Монгол гэр нь тойрог суурьтай, тал бөмбөрцөг маягийн хэлбэртэй, гэрэл, дулаан болон агаарын зөв солилцоотой,  газар хөдлөлт, салхи шуурганы  хүчинд тэсвэртэй бөх бат,  барьж буулгахад хялбар, нүүж тээвэрлэхэд хөнгөн, авсаархан, эвхэж, задалж угсрагдах оньсон дизайн зохиомжтой, том, бага янз бүрийн хэмжээтэй хийж хэрэглэж болдог, хүнд тохь тухтай сууц төдийгүй монгол үндэстний,  гоо сайхны өвөрмөц мэдрэмж, уламжлалт гар урлал, мэдлэг ухаан, билэг зүй түүний онцлогийг бүхэлд нь хадгалсан, байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр бүтдэг нүүдэлчин монголчуудын уламжлалт эко сууц юм.

Урлаачид гэрийг урлахдаа үе үеийн оюуны их ололтыг багтаасан мэдлэг ухаан болон олон жилийн эдэлгээ, нүүж тээвэрлэлтийн ая даах зэргийг онцгой анхаарч бөх бат, бэлгэдэл, ёс уламжлалыг баримтлан өөр өөрсдийн өвлөж авсан гар урлалын өвөрмөц арга барилуудаар урлан бүтээдэг. 

Монгол гэрийн уламжлалт урлал зан үйл нь монголчуудын нүүдлийн соёлын хэв маяг, үндэстний өвөрмөц онцлогийг илтгэн харуулж дэлхийд Монголын ард түмний нэрийн хуудас болсон соёлын үнэ цэнийг агуулдаг юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Өмнөд Солонгост дайны бэлэн байдал зарлалаа

Өмнөд Солонгост хэдхэн цагийн өмнө дайны бэлэн байдал зарлажээ....

Хятадын үндэсний цөөнхийн 12 дахь наадам эхэллээ

БНХАУ-ын Хайнань мужийн Санъяа хотод Хятадын үндэсний цөөнхийн 12...

Парламентын мухар гудамж

Эхлээд хэдүүлээ нэг албан мэдээг анхааралтай уншицгаая. ...Засгийн газрын ээлжит...