Sunday, November 24, 2024

УИХ Ноён уулыг дархан цаазат газар болгохыг дэмжлээ

Date:

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Зарим газар нутгийн тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэв. Энэхүү тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан байна.

Сэлэнгэ аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 1995 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 16 дугаар тогтоолоор Ноён уул орчмын газрыг 21670 га-аар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг бөгөөд Ноён уул орчмын газрыг улсын тусгай хамгаалалтад авах үндэслэлийг 2015 онд Шинжлэх ухааны академийн Газарзүй, Геоэкологийн хүрээлэнгийн доктор Б.Оюунгэрэл, Т.Рэнчинмядаг нар Ноён уул орчмын байгалийн нөөц газрыг 33498 га, дурсгалт газрыг 405,1 га талбайгаар тогтоосон ажээ.

Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10483 га-аар нэмэгдэх юм байна. Ноён уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааг байгуулж, шаардагдах хөрөнгийг жил бүрийн батлагдсан төсвийн хүрээнд багтаан зохион байгуулахаар төлөвлөжээ.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Ноён уул орчимд олгогдсон 11 тусгай зөвшөөрөл анхнаасаа хууль зөрчигдөн явагдсан үйлдлийн үр дүн хэмээгээд ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд учруулсан хохирлоо барагдуулах ёстой гэлээ. Тиймээс ойн экологи, эдийн засгийн үнэлгээгээр хохирлыг тогтоож, аж ахуйн нэгжүүдээр байгаль орчны нөхөн сэргээлтийг нөхөн төлүүлэх бөгөөд, бусад харилцааг Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу шийдвэрлэнэ хэмээн мэдэгдсэн. Эцэст нь санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 71.4 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд шилжүүллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Баялагтаа эзэн монголчууд Хуримтлалын сангийн үр шимийг хүртэнэ

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хороо анхны хурлаа өчигдөр...

Амины орон сууцанд ипотекийн зээл олгох нөхцөл бүрдүүлэхийг үүрэг болголоо

Үндэсний баялгийн сан, орон сууцжуулалтын Үндэсний хорооны хурал боллоо Үндэсний...

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдад ээлтэй татварын орчин бий болгох үүрэг өглөө

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эхлээд Сангийн яаманд ажиллалаа....

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг...