Friday, April 18, 2025

“Өнөөдөр” сонины сэтгүүлч Г.Цолмон “Үнэний төлөө” шагналын эзэн боллоо

Date:

Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан олгодог “Үнэний төлөө” 12 дахь удаагийн шагналыг өнөөдөр гардууллаа. “Үнэний төлөө-2020” хэвлэлийн эрх чөлөөний шагналыг “Өнөөдөр” сонины Эрэн сурвалжлах, экологийн мэдээллийн албаны сурвалжлагч Гансүх овогтой Цолмон хүртлээ.
Тэрээр 2003 оноос хойш “Өнөөдөр” сонины эрэн сурвалжлах албанд ажиллаж байгаа бөгөөд Эрэн сурвалжлах цуврал нийтлэлүүдээрээ энэхүү шагналыг хүртэх болзлыг хангажээ.

Ташрамд сонирхуулахад, Монголын ардчилал, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний сорил болсон 2008 оны долоодугаар сарын 1-ний үйл явдлыг шуурхай сурвалжлан олон нийтэд үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гарган үнэний төлөө хувь нэмэр оруулсан 8 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтанд анх удаа “Үнэний төлөө” хэвлэлийн эрх чөлөөний шагнал олгосон юм.

УИХ-ын сонгуулийн үр дүнг эсэргүүцэгчдийн МАХН-ын үүдэнд хийсэн жагсаал цуглаан, түүний дараа үүсэж бий болсон эмх замбараагүй байдлыг сурвалжилж яваад халдлагад өртөн гэмтэж бэртсэн “Өнөөдөр” сонины гэрэл зурагчин Б.Бямба-Очир, “Монголын мэдээ” сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Ариунаа, ТВ-8 телевизийн зураглаач Н.Батбаяр, МҮОНТВ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Х.Эрдэнэбулган, http://www.gogo.mn/ вэб сайтын зураглаач Т.Анхтамир, Ийгл ТВ-ийн зураглаач Д.Ууганбаатар, Л.Өлзийбаяр, энэ үеэр хүний амь эрсдсэн тухай хамгийн түрүүн олж мэдээлсэн МҮОНТВ-ийн ММ агентлагийн сэтгүүлч Б.Баасанбямба нар Хэвлэлийн эрх чөлөөний шагналын анхны эзэд болсон юм. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Хангайн бүсийн талаар Засгийн газрын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргав

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх хүрээнд Хангайн...

Б.Жавхлан: Гадаад валютын албан нөөц 5.2 тэрбум ам.долларт хүрч, өмнөх долоо хоногоос 230 гаруй сая ам.доллароор нэмэгдлээ

Экспортыг нэмэгдүүлж, тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх үүрэг бүхий...

Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болгожээ

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай Засгийн...

Зөндөө онцлогтой “Зөөлөн хот” фестиваль

“Зөөлөн хот 2025” фестиваль энэ долоо хоногийн бямба гараг...