Friday, July 31, 2026

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 4-р хэлэлцүүлэг боллоо

Date:

Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 4-р хэлэлцүүлгийг судлаач, төр-иргэний нийгмийн байгууллагын төлөөллийн дунд зохион байгуулжээ. Хэлэлцүүлэгт төрийн төлөөллөөс УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их, дээд сургуулийн эрдэмтэн, судлаачид болон иргэний нийгмийн байгууллага, холбоодоос 30 гаруй төлөөлөл оролцсон байна.

Хуулийн төсөл нь хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй холбоотой нэр томьёог тайлбарласан нийтлэг үндэслэл, хараат бус байдлын баталгаа, байгууллагын хэлбэр, ил тод байдал, мэдээллийн эх сурвалжийг хамгаалах эрхийг баталгаажуулах, салбарын өөрийн зохицуулалтын байгууллагын эрх зүйн үндэс бүхий 6 бүлэг 18 зүйлтэйгээр боловсруулагджээ.

Өнгөрсөн хугацаанд Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас тус бүр санаачлан боловсруулсан боловч өргөн баригдахаас өмнө буцсаар өдий хүрчээ. 1998 онд анхлан багтлагдсан тус хууль цөөхөн зүйл, заалттай хэдий ч өдий хүртэл үүргээ сайтар гүйцэтгэж чадсан. Харин нийгэм, цаг үе өөрчлөгдсөн өнөөгийн нийгэмд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарын олон талт харилцаанд тохируулан сайжруулан шинэчлэх шаардлага буй талаар оролцогчдын олонх нь санал нэгдсэн.

Түүнчлэн Хэвлэлийн мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн хамгийн чухал зохицуулалт төрөөс ангид байх ёстой. Нөгөөтэйгүүр, ардчилсан улс орнуудад хэвлэл мэдээллийн байгууллагууд нь зах зээлийнхээ жамаар сайн, муугаараа ялгараад явах учиртайг сануулж, цаашлаад бусдын үзэл санаанд хэт нийцүүлэх гэж хичээгээд хуулийн төслийн үзэл санааг алдагдуулах эрсдэлтэйг анхааруулсан. Мөн уг хуулийн хамгийн чухал агуулга нь хүний эрхэд суурилсан байх учиртайг “Глоб интернэшнл” төвийн Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргал санууллаа.

Зарим оролцогчийн зүгээс хуулийн төслөөр хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэдгийг илүү тодотгож, цахим орчинд олон дагагчтай нөлөөлөгчдөөс салгаж өгсөн нь чухал бөгөөд мэргэжлийн байгууллага, түүнд ажиллаж байгаа сэтгүүлчдийн үйл ажиллагааны баталгааг хангасанд талархалтай байгаагаа илэрхийлсэн байна.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийг салбарын хэмжээнд нийт 4 удаа зохион байгуулснаас Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл бүгдэд нь биечлэн оролцож, асуултад хариулж ажиллалаа. Салбарын сайдын зүгээс УИХ-ын энэ намрын чуулганд өргөн барихаар бэлтгэж буй Хүний эрхийн багц хуулиудад багтаж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн шинэчлэлийг олон жилийн гацаанаас гаргаж чадвал сэтгүүл зүй, хэвлэл мэдээллийн салбар, цаашлаад нийгэм-улс орны хэмжээнд хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах үйлсэд томоохон алхам болно гэж үзэж байгаа юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц шинэчлэгдлээ.

Боловсролын сайдын 2026 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн...

Бага орлоготой иргэдийн орлогод татвар ногдуулахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүллээ

Иргэдийн татварын ачааллыг бууруулах, жижиг бизнес эрхлэгчдэд илүү ээлтэй...

Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхий...

Ирэх онд БНСУ-ын Үндэсний ордонд “Чингис хаан” үзэсгэлэнг гаргахаар болжээ

"Чингис хаан" үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Гадаад харилцаа,...