Thursday, October 29, 2026

Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүллээ

Date:

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой “Нийслэлийн өдөр”-ийг тохиолдуулан Эзэн богд Чингис хааны эш хөрөг, Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн сүлдэт хуурыг цэнгүүлэх хүндэтгэлийн ёслол боллоо. 1639 онд Өндөр гэгээн Занабазарыг Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөн “Өргөө” байгуулснаар Монгол Улсын нийслэлийн үүслийг тавьсан түүхтэй. Ийнхүү жил бүрийн аравдугаар сарын 29-ний “Нийслэлийн өдөр”-өөр үндэсний өв соёлоороо бахархах, түүхэн ой санамжаа бэхжүүлэх ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 387 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Өнөөгийн Улаанбаатар хотын үүсэл хөгжил нь Монголын төр, шашин, соёлын түүхэнд гүн мөрөө үлдээсэн Өндөр гэгээн Занабазарын өргөөтэй салшгүй холбоотой. Өндөр гэгээн Занабазарын түүхэн үйл хэрэг, урлаг, соёлд оруулсан үнэтэй хувь нэмэр нь монголчуудын оюун санаа, үндэсний өв соёлын салшгүй хэсэг бөгөөд бидний бахархал, хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхэм нандин өв юм. Өнөөдрийн Улаанбаатар хот бол Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгэм, соёл, боловсролын төв төдийгүй улс орны хөгжил дэвшлийг түүчээлэн манлайлж буй их хот билээ. Бид хотынхоо ирээдүйг бүтээн байгуулахын зэрэгцээ өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх, соёлын өвөө хадгалан хамгаалж, орчин цагийн хөгжилтэй уялдуулан хойч үедээ өвлүүлэх эрхэм үүрэгтэй. Энэ удаагийн ойгоор Эзэн богд Чингис хааны эш хөрөг, монголчуудын түүхэн ой санамж, хэл соёл, үндэсний ухамсар, оюун санааны үнэт өв болсон Монголын нууц товчоонд хүндэтгэл үзүүлж, монгол түмний сэтгэл зүрх, нүүдэлчин ахуй, үндэсний бахархлыг аялгуу эгшгээрээ илэрхийлдэг нийслэлийн сүлдэт морин хуураа цэнгүүлж байна” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

Онцлох мэдээ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ойг тохиолдуулан Гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 387 жилийн ой...

“Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал боллоо

Монголын анхны 35 сурагч оюутан Герман, Францад суралцахаар 1926...

Нийслэлийн соёл, урлагийн өвийг мөнхлөх зорилгоор “Улаанбаатар” пянзыг бүтээжээ

Нийслэл Улаанбаатар хотын 387 жилийн ой болон “Улаанбаатар театр”...